Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголчуудын бэл араб эрийн энд хүрсэнгүй

Б.ШИРНЭН

Өмч хувьчлалын будлиан, эрх мэдэлтнүүдийн толхилцох шалтгаан болж, олон ч хүний хувь заяанд нөлөөлж байсан “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн байрыг өчигдөр худалдлаа.

Төрийн ордны зүүн талд, тэр дундаа Улаанбаатар хотын өндөр зэрэглэлийн хамгийн тохиромжтой байрлалд байдаг энэ газрыг сонирхож, шохоорхон, шуналаа хөдөлгөсөн ашиг сонирхлын бүлэглэл бүх л цаг хугацааны турш байсан ч эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр газар үнэгүйдүүлэн өмчлөх гэсэн оролдлого амжилттай болж байсан удаагүй билээ. Харин өчигдөр энэ газрыг худалдах нээлттэй дуудлага худалдаанд төдийлэн олон хүн оролцож, өрсөлдсөнгүй. Олны мэдэхээр “Капитрон” банк, “Таванбогд” трейд, “BlueMon” гэсэн хувь, хувьсгалын шинжтэй есөн газрын төлөөлөл дуудлага худалдаанд оролцох дэнчингийн 715 сая 500 мянган төгрөгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тушааж, үнэ хаялцсан юм. Гэхдээ долоон тэрбум 155 сая төгрөөс эхэлсэн дуудлага худалдааны явцад гуравхан байгууллага 20 тэрбумын босго давж үнэ хаялцан үлдэв. Эдгээр нь “Таванбогд” трейдийн Ц.Баатарсайхан, иргэн Бодийн Отгонжаргал, Монгол Улсын иргэн Абдул Карим гэгч гурав байв. Ингээд, 30 гаруй минут үргэлжилсэн дуудлага худалдааны эцэст Бодийн Отгонжаргал 21 тэрбум 510 сая, Ц.Баатарсайхан 23 тэрбум 850 саяаас дээш үнэ хэлж чадсангүй, өрсөлдөөнөөс гарав. Харин Абдул Карим гэгч 24 тэрбумыг хэлж, 5244 ам.метр талбайтай хэвлэх үйлдвэрийн байр болоод 2698 ам.метр талбайтай газрын өмчлөгч болж байна.

Дуудлага худалдаанд ялсан Абдул Карим гэгч нь хэвлэлд ямар нэг ярилцлага өгөхөөс татгалзсан бөгөөд Кувейтийн хөрөнгө оруулалтын газрыг төлөөлж дуудлага худалдаанд оролцсон гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Мөн тэрээр одоогоор Катарын хөрөнгө оруулалттай компанид зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Монгол Улсад 30 орчим жил ажиллаж, амьдарсан бөгөөд манай улсын иргэн болоод гурав орчим жил болсон гэх мэдээлэл бий. Ямартай ч, Монголчуудын бэл Араб эрийн энд хүрсэнгүй юу, хүссэнгүй юу эцсийн мөчид Монголын томоохон безнесийн төлөөлөл болох “Таванбогд” трейд 150 сая төгрөгийн зөрүүнд “бууж өглөө”. Ингэснээр үнэ хаялцах үйл явцыг 100, 100 саяар хурдасгаж байсан Араб эр “Таванбогд”-той залгаа “вант“ улсаа бий болгох нь.
        
МАН-ынхан хэдэн төгрөг түгжиж байв

Өмч хувьчлалын маргааны тод томруун жишээ болсон “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн байрыг хувьчлах асуудал хагас цагийн дотор л шийдэгдэж болох байсныг өчигдөр гэрчлэв. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ барилгыг балгас хэвээр байлгаж, бүр Парламентын шинэ ордон барина гэхэд хүртэл ганц ч тоосго хөдөлгөөгүй нь газар өмчлөх гэсэн бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчил байсан гэх хардлага төрүүлдэг байв. Энэ мөрөөр орсон хууль, хяналтынхан ч олон  хүнийг “аав”-ынд орох гэмтэй гэдгийг баталсан түүхтэй.

Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааны харьяа, орон нутгийн өмчид байсан “Улаанбаатар” телевиз, “Улаанбаатар” радио, “Улаан­баатар таймс” сонины менежментийн хувьчлалыг тухайн үеийн хотын дарга М.Энхболд эхлүүлсэн байдаг. Шууд хувьчлах бол газрыг авч, зориулалтыг өөрчлөх тул  ажилчдын байр, техник төхөөрөмж зэргийг хадгалж үлдэхийн тулд  менежментийн хувьчлал хийх замыг сонгосон гэдэг. Энэ менежментийн хувьчлалыг тус сонины эрхлэгч Ж.Саруулбуян толгойлж байсан бөгөөд хөрөнгө оруулалт хайж байх үедээ тухайн үеийн УИХ-ын гишүүн Т.Бадамжунайн санал болгосноор Л.Сэргэлэн гэдэг залуутай уулзсан гэдэг. Харин Л.Сэргэлэн нь иргэний нисэхийн “Хангарьд” компанийн захирал ажилтай нэгэн байв. Ингээд 500 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрийн байрын доторхыг нурааж, таван одтой зочид буудал болгохоор төлөвлөж байсан юм. Гэвч, мэргэжлийн хянал­тын газар дахин төлөвлөж, давхарлаж барилга барих боломжгүй гэсэн тул одоо­гийн байгаа шигээ нур­сан байдалтай хоцорсон бай­даг. Харин дараа нь энэ хувьчлалын асуудлыг Д.Чу­­луунбаатар үндсэндээ хариу­цах болсон. Энэ нь Хотын даргаар Ц.Батбаяр /Улаан хацарт/ ажиллаж байх үе. Энэ үеэр Л.Сэргэлэн банкнаас зээлсэн мөнгөө буцаан төлж чадахгүйд хүрсэн тул “Улаанбаатар таймс” сонины менежментийн хувьчлалд хэсэг мөнгийг нь зарцуулсан гэж  мэдэгдэн, үүнд нь улс төрийн томчууд хамааралтай гэж ярьж эхэлсэн юм. Энэ нь МАН-ын лидерүүд болох Сү.Батболд, М.Энхболд, Т.Ба­дамжунай, Н.Энхбаяр тэр­­гүү­­тэй улстөрчид. Үүнээс гадна, хотын гурван үеийн дарга нарын нэр ч байдаг билээ.
Тэднээс зарим нь шийтгүүлж, өдгөө эрх чөлөөтэй болсон байна.

Өмч хувьчлах замаар 138.3 тэрбум төгрөг олох ёстой

Улаанбаатар хотын захир­гаа 698.9 тэрбум төгрөгийн орлого татан төвлөрүүлэхээр тусгасан төсвийн төлсийг хэлэлцэж байна. Харин энэ мөнгөний 23.4 хувь буюу 138.3 тэрбум төгрөгийг хотын өмчийг хувьчлах замаар олох ёстой гэж тусгасан байгаа юм. Тиймээс эхний ээлжид, дөрвөн байршилд хувьчлал зарласан ч өчигдөр хэвлэх үйлдвэрийн газраас бусдыг нь бизнесмэнүүд сонирхсонгүй. Тухайлбал, “Автобус-3” компанийн барилга, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга, Өлзийт тосгоны дутуу баригдсан дэд станц зэрэг барилгын дуудлага худалдаа болсонгүй. Учир нь, эдгээр газрыг хувьчилж авах сонирхолтой, дуудлага худалдаанд оролцох хүсэлт гаргасан хүн байгаагүй юм. Тиймээс дээрх гурван байршилд ирэх сараас дахин дуудлага худалдаа зохион байгуулааар болсон юм. “Автобус-3” компанийн барилгын хувьд Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон, нийт найман барилга байгууламжтай, 2.5 га эзэмшил газартай. Энэ газрыг 26.4 тэрбум төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах юм. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг 3.9 тэрбумаас, Өлзийт тосгоны дэд станцыг 57 сая төгрөгөөс эхлэн дуудлага худалдаанд үнэ хаялцуулах аж.

Засгийн газар ч гэсэн төрийн өмчийг хувьчлах за­маар төсвийн орлогын бага­гүй хэсгийг бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд ирэх онд 170 орчим тэрбум төг­рөгийн хувьчлалаас орж ир­нэ гэж тооцсон юм. Гэхдээ стра­тегийн буюу заавал улсад байр шаардлагатай зарим, эм­нэлэг сургуулийн байрыг хувьчлах шаардлагагүй гэж эрх баригчдын багагүй хэсэг үзсэн тул 170 орчим тэрбум төг­­рөгийн тооцоо багассан билээ.

0 Сэтгэгдэл
бидэнд үндэсний эрх ашиг гэж бна уу?гадаадынхны гар хөл болсон албан тушаалтнуудыг тэдэнтэй нь хамт хөөж гаргая
MAL UHERNUUD INGEED OORSDOO ASHIGLAJ CHADAHGUI GADNII TSAGAACHIIN HOOL BOLGOCHIHLOO
Хамгийн их уншсан