Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турк улс Оросын нисгэгчийг “хүндэтгэнэ” гэв

ОХУ-ын СУ-24 байлдааны онго­цыг жолоодож яваад Туркийн байл­дааны Ф-16 онгоцонд буудуу­лан сөнөсөн нь дэл­хий нийтийг цочирдуулсан. Гэх­дээ талууд одоог хүртэл харилцан буулт хийхгүй хэвээрээ байгаа. Сөнөж буй онгоцны нисгэгч шүхэрээр буух үед нь хороосоныг Туркийн хэвлэлүүд мэдээлсэн. Террористууд ОХУ-ын нисгэгчийн цогцос дээр бүжиглэж, бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байрлуулсан. Тэгвэл ОХУ-ын Төрийн Дум, Ерөнхийлөгчийн тамгын газраас нисгэгчид баатар цол олгож, нэр төртэйгээр амиа алдсан гэж мэдээлсэн билээ.

Харин Турк улсын зүгээс нисгэгчийг хүндэтгэж, ОХУ-д цогцосыг нь хүлээлгэн өгнө гэж мэдэгджээ. Гэхдээ хүндэтгэлтэйгээр өгөх талаар өгүүлжээ. Нисгэгчийг сүүлчийн замд үдэх үйл явадл ойрын өдрүүдэд болох тул Турк улсаас нисгэгчийн цогцсыг авахыг хүссэн байна. Нисгэгчийн цогцосыг хүлээлгэн өгөхдөө хүндэтгэлтэйгээр хандаж, ёслол үйлдэхээ амлажээ. Хоёр улсын харилцаа үүнээс болж ээдрээтэй байгаа  ч эв зүйгээ олохыг хичээж буй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан