Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгшрөлтөөс сэргийлж 120 наслуулах эмийг 2016 оноос туршиж эхэлнэ

Эрдэмтэд хүнийг хөгшрөхөөс сэргийлж, насыг 120 хүртэл уртасгах эмийг 2016 оноос туршиж эхлэхээр төлөвлөж байна. Амьтан дээр туршихад метформин агуулсан эм эерэгээр  нөлөөлж, насыг нь уртасгаж байжээ.
Метформины агуулгатай эмийг дэлхий даяар чихрийн шижин өвчнийг анагаахад өргөн хэрэглэдэг юм байна. Метформин нь эсэд агуулагддаг хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж энэ нь нас уртасахад нөлөөлдөг гэнэ.
Энэ шинэ эмийг хэрэглэснээр 70 настай хүн яг л 50 настай юм шиг харагдаж, залуужих болно гэж эмч нар санал болгож байгаа юм.
Энэ туршилт амжилттай болбол энэ шинэ эм нас уртасгах буюу хижээл насныханд үйлчилдэг анагаах ухааны салбарт хувьсгал болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Үүний зэрэгцээ хорт хавдар, чихрийн шижин гээд олон өвчин бие организмын хөгшрөлтэй холбоотой байдаг болохоор энэ талаар ч шинэ дэвшил гарна гэж байна.
Шинэ эмийг туршихаар эрдэмтэд хөрөнгө санхүү, эм турших сайн дурын хүн хайж байгаа юм. Туршилтад 70-80 насны, дээр хэлсэн өвчнүүд болон зүрхний өвчтэй  3000 хүн оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан