Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үс шинээр засуулбал идээ, ундаа элбэг олдоно.


Өнөөдөр Билгийн тооллын: 22. Өвлийн эхэн улаагчин гахай сарын 22. Хар хулгана өдөр. Аргын тооллын 12 дугаар сарын 2.  Лхагва гараг.
Энэ өдөр  гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Угаал үйлдэх, бурхан лус тахих, төмөр, шавар цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, мал адгуус муулах үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Нялхсыг хөлд оруулах, гадагш гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай ирвэгнэвэл сэтгэл үймэрнэ.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ, ундаа элбэг олдоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан