Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Болормаа: Э.Бэхбаяр шагналын 4200 ам.доллароо луйвардууллаа

Хэдхэн хоногийн өмнө Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Г.Алиевийн дурсгалд зориулсан “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээний 57 кг-ын жинд зодоглосон ОУХМ Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүлсэн. Түүний мөнгөн медалийг дагалдаж ирсэн 5000 ам.долларыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр луйвардаж авсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл өчигдөр оройноос эхэлж түгэв. Болсон явдлын талаар тодруулахаар Э.Бэхбаярын дасгалжуулагч багш, Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн, олон улсын хэмжээний шүүгч Л.Болормаатай холбогдлоо. Түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээгийн гэргий гэдгээр нь спортынхон анддаггүй билээ.

-Э.Бэхбаярыг шагналын мөнгөө луйвар­дуулсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр маань саяхан болсон тэмцээнд урилгаар очиж барилдаад мөнгөн медаль хүртсэн. Тэгээд гар дээрээ бэлнээр 5000 ам.доллар авсан. “Манай эрэгтэй, эмэгтэй багийн тамирчдын хэн нь ч медаль авсангүй. Ганцаараа медаль авсан болохоор шагналынхаа дээжээс баг хамт олондоо өгөхөөр шийдлээ” гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би миний хүү маш зөв бодсон байна. Өөрөө мэдээд өгөөрэй гэсэн. Тэгээд тэнд очсон багш, дасгалжуулагч тамирчдад 100, 100 ам.доллар өгсөн байгаа юм.

-Хэчнээн хүнд өгсөн юм бол?
-Дүвчин багш, Батцэцэг, Цэрэнчимэд, Одончимэг, Цэвэгмидээс гадна эрэгтэйчүүдээс Цогтбаяр, Мандахнаранд тус бүрт нь зуун ам.доллар өгсөн юм билээ. Өөрөө машины лизингтэй хүүхэд болохоор үлдсэн 4300 ам.доллараа халааслаад нисэх онгоцны буудал руу явсан байгаа юм. Тээшинд өгөх гэж байсан цүнхэндээ хийх гэж байгаад болиод хамгийн ойр байснаар нь ахлах дасгалжуулагч Цогтбаярт өгсөн гэсэн. Угаасаа Цогтбаяр байнга жижигхэн хар цүнх үүрч явдаг юм. Би сэнжтэй аяганы цуглуулгатай хүн л дээ. Бэхээ надад очсон газар болгоноосоо аяга авчирч өгдөг юм. Бакугаас онгоц нисэхийн өмнөхөн багшдаа аяга авахаа мартчихаж та надад 100 ам.доллар өгөөч гээд Цогтбаяраас зууг авсан юм билээ. Тэгээд Цогтбаярт 4200 ам.доллар үлдэж л дээ. Долоон цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буунгуутаа бүгдээрээ Макдоналдс орсон гэсэн. Тэгээд Бэхээг мөнгөө авъя гэсэн чинь ямар ч үгийн солиогүй “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд шидсэн байна билээ.

-Яагаад шидсэн гэж?
-Бүгдээрээ яав, ийв юу болов гээд харсан чинь хоёр талд нь зуутын доллар хийгээд дунд нь 21, 22 ширхэг нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан гэсэн. Ийм л асуудал болсон хэрэг. Энэ талаар маргааш /өнөөдөр/ хэвлэлийн бага хурал хийлгэхээр болсон. Гэхдээ бид хэн нэгний мууг үзэх гэж хэвлэлийн хурал зарлаагүй.

-Та мөнгө алдсаныг нь хэдийд мэдсэн юм бэ?
-Бэхээ Бээжинд байхдаа мөнгөө алдчихлаа гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би шууд 102-т мэдэгдээд Улаанбаатарт ирэхэд нь цагдаатай хамт угтсан. Тэд байцаалтаа өгсөн байх. Бид ч гэсэн байцаалтаа өгсөн. Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Тийм ч болохоор хэвлэлийн бага хурал зарласан. Энэ мэт хэрэг гарч байгаа юм чинь цаашид юу ч болж магадгүйг харуулж байна. Үнэндээ олимп болохоос өмнө энэ хүүхдийн аяганд юу ч хийж мэдэхээр болж. Хамгийн гол нь хэргийн эзнийг нь олж хариуцлага тооцоод энэ хүүхдийг хохиролгүй болгож өгөөч гэж хүсмээр байна.

0 Сэтгэгдэл
АРАЙ Ч ШАВИЙНХАА ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР ОЛСОН МӨНГИЙГ ЛУЙВАРДАХ ЖУДАГГҮЙ ЗАН ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ БАЙДАГГҮЙ ЮМ.цОГТБАЯРТ МАШ ХЭЦҮҮ БАЙГАА ДАА.үНЭН ЗӨВ НЬ ОЛДООСОЙ БИЛЭЭ.цААНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЮМ БИШ БИЗДЭЭ БУРХАН МИНЬ.хЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЯАРЧ ЗАРЛААД НЭГ Л БИШ Л БАЙНА ДАА
Цогоо багш угаасаа тэр хар цүнхнээсээ хэзээ ч салдаггүй шдээ. Сонин юмаа даа . бусдад хишиг тараахад зүгээр байсан мѳнгѳ Бээжинд ирэхэд хувирчихдаг. Нэг илбэчин байна даа. Хариуцаж авч явсан хүн нь мѳнгийг нь шидээд цамнана гэдэг сэжигтэй л юм.
Цогоо авсан. Энэ миний сонсож бсан 3 дахь үйлдэл. Пүрэвбаатар цогоо шиг луйвар хийхгүй ч хулхиддаг нэгэн *****
Цогтбаяр хулгай хийж ял шийтгүүлж байсан хүн шүү дээ
Цаанаасаа арай ингээд хийчихсэн юм биш биз дээ
Манай цогоо гуссан, жоохон хэрэглэж байгаад өгчихнө гэж байна лээ
Цаанаасаа арай ингээд хийчихсэн юм биш биз дээ
novshiin muu azerbejanuud hiisen biz yu gj bagsh ni hedhen tug shaviasaa avah ve dee aan
doliison novshiig chuluutees zailuulaa.shivshig.purevbaatar n avaad yavna biz
chi yamar sonin pistaa ve
БАКУ-Д ХУЛХИДУУЛЧИХСАН ЮМ БИШ ҮҮ? НЭГБҮРЧЛЭН ТООЛЖ ӨГСӨН ЮМ УУ? ХЭН ХЭН НЬ ИЙМ ЛУЙВАР ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.
Худлаа биз дээ. Наад авгай чинь юун сайн мэддэг юм бэ. БЭХЭЭ ПАЦААН ЮМ ҮЗСЭН ЮМ ШИГ БАЙ. уЛСЫН ЗАРДЛААР ӨЧНӨӨН ЯВАА БИЗ ДЭЭ ЧИ. БАГШТАЙГАА ЯРЬ. ОЛОН НИЙТЭД ЯРИХ ЮМ БИШ БАЙНА. бОЛОХГҮЙ БОЛ дАВГАА АВАРГА ЧАМД ӨГЧИХНӨӨ. ЧӨЛӨӨ ЖҮДО 2 ТЭС ӨӨР БАЙГАА ШҮҮ. МУУ БАЙНА ПАЦААНАА
chi yamar sonin pistaa ve
vnen vv ymar sonin um be hachin sonin um garah um daa
Арай ч дэндүү юмаа.
Ямар шившгийн юм бэ.
Ямар шившгийн юм бэ.
Ямар шившгийн юм бэ.
яМАР ИЧДЭГГҮЙ НОВШ БЭ?
Хамгийн их уншсан