Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Уны нагац эгч БНАСАУ-гаас дүрвэгсдийг Сөүлийн шүүхэд өглөө


Умард Солонгосоос дүрвэж Өмнөд Солонгос очсон гурван хүнийг телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндэд нь халдан гүтгэлээ хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сук өмнөдийн нийслэл Сөүлийн шүүхэд өгсөн байна.
Ко Ен Сук нь удирдагч Ким Чен Уны талийгаач эх Ко Ен Хигийн эгч юм байна. Тэрээр залуу удирдагчийг Швейцарт суралцаж байхад харж хандаж байсан ч 1998 онд АНУ-д очиж өнөө хүртэл тэндээ нөхөр Ли Кантайгаа амьдарч байгаа гэнэ.
Гэтэл саяхнаас Умард Солонгосоос дүрвэж гарсан гурван хүн өмнөдийн телевиз, радиогоор БНАСАУ-ын нөхцөл байдал, амьдралын талаар байнга ярьж байгаа нь нагац эгчийн дургүйг хүргэжээ. Нэг удаагийн нэвтрүүлгээр солонгосын хойгийг япончууд эзлээд байх үед Ко Ен Сукийн эцэг нь японы булаан эзлэгчдэд тусалж, тэдний талд ажиллаж байсан гэж ярьсан гэнэ.  бас Ким Чен Уны ах Ким Чен Намыг хятад руу гаргах ажлын ард Ко хатагтай   байсан гэж ярьжээ. Умардаас зугтагсад бас Ко Ен Хи нь зугтахынхаа өмнө “Ким Чен Ирийн нууц сан” эрхэлж байгаад мөрийтэй тоглоом, гоо сайхны мэс засалд үрсэн гэж ярьсныг баримт болгожээ.
Ко Ен Сук энэ бүх ярианы төлөө дүрвэгсдийг Сөүлийн шүүхэд өгч 10 сая вон нэхэж байгаа гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээллээ. Өмнөд Солонгосын шүүхэд түүнийг өмгөөлөгч нь төлөөлөх юм уу, Ким Чен Уны нагац эгч өөрөө Сөүлд очих эсэх нь тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан