Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Английн цагдааг Харь гаригийн хөлөг хулгайлсан түүх

1980 оны өвөл, арваннэг, арванхоёрдугаар сард Английн зүүн эрэг орчмоор Үл мэдэгдэх нисдэг биет олонтаа,  бараг л өдөр бүрий харагдаж, хүмүүсийн ярианы сэжүүр болж байлаа. Нисдэг тавгуудын хойноос цагдаагийн машинууд хөөж, хариас ирсэн хөлгүүд зүүн эргийн нефть олборлох талбай, НАТО-гийн цэргийн баазын орчмоор нисээд л.....
Хүмүүсийн энэ цуу ярианы оргил нь Баруун Йоркшир гүнлэгийн Тодморден гэдэг жижигхэн хотын цагдаагийн нэг ажилтныг  ажилтныг хулгайлсан гэх дуулиан болсон юм.
1980 оны арваннэгдүгээр сарын 28-нд цагдаагийн ажилтан Алан Годфри алга болсон үнээний хэрэг шалгахаар Тодмордены ойролцоо машинтайгаа явж байж.
Тэнд нь чийгтэй газарт ямар ч ул мөр үлдээгүй болохоор диспетчертээ хэргийн газрын үзлэг дууслаа гэж илтгээд буцахаар явсан байна. Гэтэл өөдөөс нь гэрэл гарахад тэрээр ойролцоох тосгодын хүмүүсийг хотоос хүргэдэг ажилчдын таван цагийн автобус ирж байна даа гэж бодсон гэнэ.
Гэтэл өнөөх гэрэл рүү 30 орчим метр ойртоход түүний автобус гэж харсан тэр гэрэл ер бусын, тэгээд ч замаар биш агаарт хөвж явах нь тэр.
Голдфри машинаа зогсоогоод замын зураг авч явдаг дэлгэц дээрээ үл мэдэгдэх биетийн хар зургийг зурж авчээ. Яг энэ үеэр хурц гэрэл гараад ...нэг мэдэхэд цагдаа машиндаа суучихсан, өнөөх үл мэдэгдэх биет ор сураггүй болсон байж гэнэ.

        Алан Годфри өөрийн үзсэн харь гаригийн хөлгөө дүрслэн зурж байна

Харин өнөөх үл мэдэгдэх биетийн буусан тэр газар газар хуурай болчихсон байжээ.
Ингээд өөрийн нь үгээр 15 орчим минут яваад хэсэг дээрээ очсон ч үзсэн зүйлийнхээ талаар албан ёсны тайлан бичихээр хүн итгэхгүйдээ хэмээн бодож байсан ч тэр ганцаараа үйл явдлын гэрч биш гэдгээ дараа нь мэджээ.
Нэг ачааны машины жолооч цагдаагийн хэсэг рүү утасдаж хотын дээгүүр хурц гэрэл гараад байна гэж хэлсэн гэнэ. Цагийн хувьд ч яг тохирч байж. Галифксаас хулгайд алдсан мотоцикл хайж явсан цагдаа бас хурц, цагаан, хөх өнгийн гэрэл Тодмордений дээр гарсан гэж илтгэсэн байдаг.
Ингээд Годфри тайлангаа бичиж, цагдаагийнх нь захиргаа түүнийг орон нутгийн сонинд ханд гэж зөвлөсөн байна. Үүнээс үүдээд үйл явдлын дуулиан тарж Манчестраас судлаачдын бүхэл бүтэн баг ирсэн гэнэ.
Годфригийн гутал дээр үл мэдэгдпэх зураас гарсан байдгаас өөр баримт байдаггүй, цагдаа өөрөө юу ч санадаггүй. Тэгэхээр нь Манчестераас сэтгэл зүйч авчран Годфриг гипнозод оруулж яриулсан байна.
Алан Годфри ингэж ярьжээ. Үл мэдэгэдэх биет ойртож хурц гэрэл гарахад түүний машин унтарч, рацын холбоо нь тэжээлээсээ салсан гэнэ. Тэгтэл хурц хөх өнгийн гэрэл нүд сохлох шиг тусаад, ухаан алдчихжээ.
Ингээд ухаан ороход тэрээр сансрын хөлгийн бүхээг гэхээсээ орчин үеийн маягаар гоёмсог тохижуулсан байшин гэмээр нэг сонин тасалгаанд байж байсан гэнэ. Шалан дээр том хар нохой сууж байж.

                                            Аланы дүрсэлсэн өрөө

Библийн маягийн урт өмсгөлтэй, Йозеф гэж өөрийгөө хэлсэн нэгэн Алантай телепатаар ярьж, дэргэдүүр нь яг л таван настай хүүхэд шиг жижигхэн биетэй, гэрлийн шил шиг толгойтой зарц нар байцгааж байжээ. Удалгүй тэд нь бүгд робот болоод хувирчихсан байна.
Тэнд өөрсдийгөө Зета Сети гэдэг гаригаас ирсэн гэжээ.
Ингээд гипнозоос гарсныхаа дараа Годфри өөрийгөө харь гаригийнхан хулгайлсан гэдгийг итгэлтэйгээр хэлсэн байна. Гэхдээ тэрээр олон зүйлийг санахгүй байна гэдгээ хэлж, харь гаригийнхан надад унтуулах эм тарьсан байх гэсэн гэнэ.
Энэ үеэр хэвлэлээр нэг дуулиан шуугиан болж дараахан нь Годфриг сэтгэл мэдрэлийн шинжилгээнд явуулсан байна. Сэтгэл судлаач, сэтгэцийн эмч нар Алан Годфриг цоо эрүүл, цаашдаа ч цагдаагийн албанд ажиллаж болно гэсэн дүгнэлт гаргажээ. Гэхдээ  Аланыг хэдэн жилийн дараа удирдлага нь хүндэт тэтгэвэрт гаргасан байна.
Хамгийн сонирхолтой нь Аланы дүрсэлснээр бол өнөөх өрөө нь ханын зуухгүй л болохоос биш яг л англи маягийн зочны өрөө байдаг, бас тэгээд өнөөх нохой. Энд өөр зүйл нь  өнөөх библи хувцастай Йозеф, жижигхэн биороботууд.
Алан харь гаригийн хөлөгт ороогүй, харин гипер орон зайд ороод тэндээсээ огт өөр газарт очсон байж болох юм. Дараа нь яг л тэр аргаар эргэн ирээд машиндаа сууж, машинаа асаасан байх.

                                            Алан Годфри

Гэтэл өөр ийм тохиолдол нэг ч гараагүй, бас тэгээд энд яриад байгаа том толгой, хар нүдтэй, биороботоос томгүй   жижигхэн биетүүд нь харь гаригийнхны  тухай яриатай таараад байдаг.
Хэвлэлийнхэн нэг хэсэг шуугиад энэ түүх мартагдаж, цагдаа Годфриг ч бас мартаж. Яахав тухайн үедээ Алан гол баатар болж хэвлэл сониноор бичүүлээд сүүлдээ түүнийг солиотой гэж бичээд л өнгөрсөн байна. Магадгүй үнэн худал элдэв таамгийг намжаах гэсэн эрх баригчдын  арга ч байсан байж болох.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан