Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Германы шигшээ хэсэгтээ өвдөг шороодолгүй дараагийн шатанд шатанд шалгарлаа

Энэ өдөр Германчууд Данийн шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийсэн. Эхний 2 тоглолтондоо хоёуланд нь ялалт байгуулаад байсан Германчуудын хувьд тус тоглолтод Данийн шигшээ багийг 2:1 харьцаагаар буулган авснаар "В" группээс ганц ч ялагдал, ганц ч тэнцээгүйгээр 9 оноотой итгэл төгс гарлаа.

Lukas Podolski 19 дэх минутад гоолын салхийг нээсэн бол Даничуудаас Michael Krohn-Dehli 24 дэх минутад гоолдон онооны харьцааг тэнцүүлж чадсан. Тоглолт үнэхээр сонирхолтой болж 1:1 харьцаагаар тоглолтын төгсгөл хүртэл үргэлжилсэн. Гэвч Германчуудаас Lars Bender 80 дахь минутад гоолдсоноор Даничуудын итгэл найдвар үгүй болсон.
Германчууд дараагийн хасагдах шатанд Грекийн шигшээ багтаа тоглох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан