Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр эд хураах, гаднаас худалдан авахад сайн


Өнөөдөр өвлийн эхэн улаагчин гахай сар, билгийн тооллын өвлийн эхэн улаагчин гахай сарын 27, шар морь өдөр. Аргын тооллын: арванхоёрдугаар сарын 8.  Мягмар гараг

Энэ өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, эд хураах, номын өглөг хийгээд угаал үйлдэх, эд гаднаас авах тэргүүтэнд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал тус хэрэг нь шим үгүй болой. Зүүн нүд татвал хувцас олдоно, баруун бол элчтэй учирна. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан