Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АНУ-д лалын шашинтнуудыг оруулахыг Трамп эсэргүүцлээ


АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Дональд Трамп АНУ-д лалын шашинтнуудыг оруулахгүй байх санал дэвшүүллээ. Бүгд найрамдах намаас АНУ-ын төрийн тэргүүний төлөө өрсөлдөхөөр нэр дэвшигч тэрээр лал шашинтнуудыг АНУ-д ороход хориг тавих хэрэгтэй гэж үзэж байна. Түүнийхээр бол гадаадаас ирж байгаа лалын шашинтнууд америкчуудыг үзэн ядаж ямар нэг хэлбэрээр аюул учруулна гэнэ. Ийм нөхцөлд түр зуур ч гэсэн тодорхой хэмжээгээр хориг тавих хэрэгтэй гэжээ.
Үүний өмнө Трамп бас АНУ-д лалын шашны сүмүүдийг хаах санал дэвшүүлж байсан юм. Сирийн дүрвэгсэд “трояны морь” шиг арга хэрэглэж магадгүй гээд лалын нийгэмлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байх цагдаагийн хөтөлбөрийн зогсоох гэсэн  Нью-Йорк хотын даргын шийдвэрийг шүүмжилсэн байна. Үүний зэрэгцээ Трамп бас АНУ-ын нутагт ч гэсэн лалын шашинтнуудын зорчих хөдөлгөөнд хяналт тавих хэрэгтэй гэж байна. Үүний тулд лал шашинтнуудын хөлөгөөнийг хянах мэдээллийн сүлжээ хэрэгтэй гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан