Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад намын сахилга зөрчсөн банкны 137 ажилтныг шийтгэжээ


Хятадын санхүүгийн салбар дахь авлигын эсрэг арга хэмжээний хүрээнд Хятадын Аж үйлдвэрийн болон арилжааны банк ICBC-ийн өндөр тушаалын 137 ажилтныг шийтгэлээ хэмээн Рейтер агентлаг мэдээллээ. Энэ банк Хятаддаа зээлийн томоохон байгууллагад ордог юм байна.
Сахилгыг шалгах төв комиссын мөрдөн шалгах явцад намын гишүүний  ёсзүй зөрчсөн 47 хүнд холбоотой 25 зөрчил илрүүлсэн байна. Энд банкны түншүүдэд зориулсан элдэв хүлээн авалт, найрыг хавтгайруулсан гэж дурджээ. Үүний зэрэгцээ сахилгын төрөл бүрийн 18 зөрчил гаргасан 90 ажилтныг илрүүлэн нэг хэсгийг нь ажлаас халсан байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан