Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэцогт: Цэл залуу ардчилал аюулт өвчин тусчихаад байхад хөөрцөглөн гүйх утгагүй

Арванхоёрдугаар сарын 10. Ардчилсан хувьсгалын анхны цуглаан хийсэн түүхэн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогттой ярилцлаа.

-Өнөөдөр Ардчилал эрх чөлөөний өдөр. Энэ өдрийг МоАХ-ны гишүүд баяр ёслолын байдалтай олон жил тэмдэглэж ирсэн. Энэ жил даруухан угтлаа?
-Ер нь, монголчууд аливаа тэмдэглэлт өдрийг  баяр ёслолын өнцгөөс хараад сурчихаж. Харин бидний тэмдэглэхийг хүссэн Ардчилал маань цэл залуу 25 настай ч хүнээр бол аюулт өвчин тусчихаад байхад учиргүй хөөрцөглөөд гүйх утгагүй биздээ. Ойг хэрхэн тэмдэглэх тухай МоАХ-ны Удирдах Зөвлөлийн хурал, ажлын хэсгээр цөөнгүй удаа олон талаас нь хэлэлцсэний эцэст даргын албан даалгавар гарч бүх салбар зөвлөлд хүргэгдээд байна. Албан даалгаврын өгүүлбэр бүхнийг задлаад үзвэл үнэхээр өргөн агуулгатай, өнөөгийн бодит үнэнийг тодорхойлсон байгаа. Худал хуурмагийг далдалж, үнэнээс дальдрах, гарах гарцаа ярихгүй удах нь тун хортой. Энэхүү албан даалгаврыг гаргахдаа МоАХ-ны 1990 оны зорилт хэр биелэв, биелэлт нь үнэхээр хөөс мөн үү, МоАХ-ны IVих хурлын үндсэн илтгэлийн үзэл санааны хэрэгжилт ахицтай эсэх цаашлаад гишүүд, жирийн иргэдийн санал бодолд дүгнэлт хийсэн.

-Жил бүр л баярын хурал, концерт, бөхийн барилдаан болдог. Бас шагнал магтаалын хур буудаг байсан учраас зарим нэг хүн үүнийг санагалзах байх?
-Энэ жил тийм уламжлалт загвараас МоАХ татгалзсан. Өчнөөн бэрхшээл туулж, ардчиллыг эхнээс нь өдийг хүртэл зөвөөр бойжуулахын төлөө зүтгэж яваа хүмүүс ядахнаа энэ өдөр бодит байдлаа эргэцүүлж бодох ёстой. Заавал хурал энэ тэр гэлгүйгээр ярилцах, бодлоо нэгтгэн цааш ажиллах боломжоо эдлэхийг МоАХ уриалж байна гэсэн үг.
Шагналын тухайд 2012-2015 онд Монгол улсын Ерөнхийлөгчид МоАХ-ноос Төрийн одон медалиар шагнуулахаар нийт 1932 хүний материал хүргүүлсэн тооцоо бий. Ингэхдээ бид зохих журмын дагуу материалыг нарийвчлан шалгадаг. Гэтэл шагнуулсан нь цөөхөн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тохуурхаж байгаа юм шиг МоАХ-ны гишүүдэд гар татуу ханддаг.
 МоАХ-ны шар тэмдэгнээс өөр гялсхийх металгүй, шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан гээгдэж хоцорсон бас үнэхээр гавьяа зүтгэлээ төрөөр дахин үнэлүүлэх ёстой хүмүүсийнхээ төлөө анхаарч хөөцөлдөж л байна.

-Ардчиллын ойтой зэрэгцэн МоАХ-ны дарга Х.Баттулгыг огцруулах утгатай мэдээлэл тарсныг харлаа?
-МоАХ-ны удирдлагуудыг байнга л гоочилдог. Жирийн гишүүд ч 1990 оноос хойш дарамттай амьдарч, адлагдаж ирсэн шүү дээ. Үндэсний аюулгүй байдалд тулгарсан аюулыг мэдрүүлж ойлгуулсных нь төлөө МоАХ-ны даргаар эртнээс оролдож, хуга нугалахыг оролдож байх шиг. Яахав “Өөдрөг хүн өөдөөс шидсэн чулуугаар байшин барьдаг” гэсэн үг бий.
Монголын нийгэм цэвдэгш­сэн, байнгын хийрхэлтэй, улирал харгалзахгүй сэтгэ­цийн өвчин нь хөдөлдөг,  өөрсдийгөө азарган тахиа гээд бодчихсон, эртнээс ачаа даахгүй хэн нь хэн бэ гэдгээ таниулчихсан хүмүүс 1990-ээд онд бидний зүтгэсэн хэвлэлийн эрх чөлөөгөөр халхавчлан зүсэн зүйлийн мэдээлэл цацаж байна. Тэр мэдээллүүдэд шүүлт байх ёстой. МоАХ-ны дүрмийн холбогдох заалт бий. МоАХ-ны IV их хурлын материалтай танилцаж үзсэн. Ямарч төлөөлөгч МоАХ-ны даргыг өөрчилье гэж санал гаргаагүй юм билээ.
Тэгэхээр даргын сонгуульт хугацаа автоматаар сунгагдаад явсан гэсэн үг. Хугацаа, нөхцөл нь болохоор МоАХ-ны дүрмийн хүрээнд өөрөө санаачлаад асуудлыг шийдэх ухаан, зориг Х.Баттулгад бий. Удирдлагаас илүүтэй Ерөнхий чуулганаар МоАХ-ны үзэл баримтлал, дүрэм журмын өөрчлөлтийг хэлэлцэж батлах ёстой. Харин энэ бол жинхэнэ хөндөх сэдэв. МоАХ удаан оршин тогтнохын тулд бодлого, зохицуулалтын баримт бичгүүдээ чамбайруулах, эрс хариуцлагажих, 90-ээд онд дахин сэргээсэн тусгаар тогтнолын хувь заяа эргээд өөр хөршийн гарт атгагдахын эсрэг бодитой тэмцэх гэх мэт амин чухал зорилтуудаас хөндийрүүлэх санаа агуулан МоАХ-ны дарга, удирдлагаар оролдогсод гадаад дотоод далд эздийнхээ хатгаасаар хол явахгүй л болов уу.

0 Сэтгэгдэл
shagnalig baihgui bolgovol taarna hend ch heregui ereeni tomor hog
Эрдэнэцогт даргын хэлж байгаан үнэн,бидний зорилго замаасаа хазайсан зарим нэг хүмүүс ашиглсан бидний тэмцэлийг,
санаа ойлгомжтой товч хэлжээ. үзэл баримтлалдаа үнэнч, ажилаа мэддэг хүн байна
Unexeer zuv yarijee. Battulga gishuuniig ard tumen demjine uu gexees xaraaj zuxexgui. xarin turd bgaa xeden "novshnuud"-iig ard tumen xaraaxiin deedeer xaraaj bgaa shuu. Ui laigaa udaxgui edlex biz ted nar
Эрдэнэцогт сайхан яриа өгсөн байна, аливаа юманд өөр өөр өнцгөөр хандаж харж байх ёстой
Onoodor yamar bgaag hardaa ***** l bgaa sht
Agyylga saitai yarij. S.Erdenetsogt. Ene zalyy jinhene ardchilliin toloo,gadaa gandaj yabsan da...
Хамгийн их уншсан