Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дипломоо гээсэн бол төгссөн сургуульдаа хандаарай

Их, дээд сургуулиа төгсч буй оюутнууд дипломоо гардаж аваад ажлын байрны эрэлд гарч эхэллээ. Диплом олгож буй энэ цаг үетэй давхцаад хаясан, гээсэн, үрэгдүүлсэн гэх залуус ч олширчээ. Ингээд хаанаас нөхөж авч болох талаар БСШУЯ-ны мэргэжилтнээс тодруулахад “Сайдын 2006 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалаар батлагдсан "Дээд боловсролын диплом олгох журам"-ын дагуу тухайн сургууль нь төгсөгчдөө дээд боловсролын диплом олгодог байгаа. Иймд ямар нэг шалтгаанаар гээсэн, үрэгдүүлсэн дипломыг тухайн сургууль нь нөхөн олгодог юм. Хэрвээ тухайн сургууль нь татан буугдсан байвал дипломыг нь нөхөн бичих асуудлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар судлан шийдвэрлэдэг” гэлээ.

А.Цагаан

0 Сэтгэгдэл
МХЕГ өөрсдийнхөө хуурамч дипломтой байцаагч нарыг яах гэж байна даа
Хамгийн их уншсан