Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд туйлд 1900 оноос хойш хамгийн дулаан жил боллоо

Умард туйл Арктикийн агаар 1900 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрлээ гэж АНУ-ын далай, агаар мандал судлалын үндэсний удирдах газрын жил бүрийн илтгэлд дурдсан байна. Эрдэмтдийн судалганы дүнгээс үзэхэд энэ бүс нутагт 2014 оны аравдугаар сараас 2015 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд жил бүрийн дунджаас 1,3 градус илүү дулаан байжээ.
Эндхийн мэргэжилтэн Рика Спинрэдийн хэлснээр бол хойд туйлын дуаарал нь дэлхийн бусад бүсүүдийнхээс харьцангуй түргэн явцтай байгаа гэнэ. “Цаашдаа Арктикт юу болохыг би төсөөлж байна. Тэгээд ч энэ өөрчлөлт Арктикаар хязгаарлагдахгүй” гэж тэр хэлсэн байна.
Илтгэлээс үзэхэд мөс хайлах нь далайн морь, загасны олон төрөл зүйл устаж үгүй болоход хүргэх юм байна.  Арктикийн мөс сүүлийн 35 жилд бараг хоёр дахин багасаад байгаа гэж үүний өмнө мэдээлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан