Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жилийн хамгийн сүүлчийн солирын бороо өнөөдөр эхэлнэ


Энэ 2015 оны хамгийн сүүлчийн солирын бороо өнөөдрөөс эхэлнэ гэнэ. Урсидын солирын урсгал найм хоног үргэлжилж хамгийн эрчимтэй үе нь 22-23-ны өдрүүдэд тохиогоод энэ сарын 25 гэхэд өндөрлөх юм байна. Энэ удаагийн солирын бороо хамгийн сулхан байж нэг цагийн хугацаанд ердөө 10 од харвахыг л харж болно гэж одон орончид хэлж байна. Энэ өдрүүдэд бүтэн сартай хоногууд тохиож байгаагаас хамгийн хурц одууд л ерийн нүдэнд харагдах юм байна. Урсид гэдэг нь Алтан гадас одны ойролцоо оршог орд гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан