Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аугаа их алиалагч Никулин өнөөдөр 94 хүрэх байж


Зөвхөн зөвлөлт, оросын төдийгүй дэлхий дахины хайр хүндэтгэлийг хүлээсэн алиалагч, жүжигчин, Юрий Владимирович Никулин 1921 оны арванхоёрдлугаар асрын 18-ны өөр мэндэлж байжээ.

Хоёр дайны гурван медаль


1925 онд Никулиныг дөрвөн настай байхад нь тэднийх  Москвад нүүж иржээ. Никулин 1939 онд дунд сургуулиа дүүргээд – шууд л цээргт явж зөвлөлт-финийн дайнд оролцсон байна. Түүнийг агаарын их бууны баатрейд хуваарилж Ленинградын хамгаалалтад томилжээ.

Дараа нь Никулин Эх орны дайнд бас оролцож Ленинградын хамгаалалтад 1943 он хүртэл тулалдсан байна.  Ингээд шархдаж эмчлүүлээд дахин фронтод очиж мөн л агаарын их бууны ангид дайн дуустал алба хаажээ. Түүнийг энэ бүхний нь төлөө  “Гавьяаны төлөө”, “Ленинградын хамгаалалтын төлөө”, “Германыг ялсны төлөө” гэсэн гурван медалиар шагнажээ.

Кино урлагийн сургуульд гологдов

Дайны дараа юрий Никулин шууд л Москвад ирж Бүх холбоотоын кино урлагийн дээд сургуульд элсэхээр  очлоо. Харамсалтай нь элсэлтийн комисс түүнийг гадаад төрх, өндөр туранхай, тэгээд ч царай тааруу гээд голж орхих нь тэр. Ингээд тэрээр театрын өөр ямар нэгэн сургуульд орчих санаатай хөөцөлдсөн ч бүтсэнгүй. Энэ тухайгаа тэрээр өөрөө театрын бүхийл дээд, дунд сургуульд орохоор хөөцөлдсөн ч бүгд л жүжигчний ямар нэг авьяас алга хэмээн татгалзсан гэж дурссан байдаг.

Багын мөрөөдөл


Эцэг эх нь циркийн жүжигчин байсан, Никулиныг байнга дагуулан циркт очдог байснаас ч тэр үү тэр багаасаа л алиалагч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Алиалагчдын хурц тод өнгийн хувцас, хөгжилтэй төрх, улаан хамар нь таалагддаг байж. Ингээд эцэст нь Москвагийн цирк түүнийг ярианы төрлөөр ажилд авчээ.

Москвагийн циркт аугаа Карандаштай хамт

Циркийн алиалагчийн карьераа тэрээр зөвлөлтийн аугаа алиалагч Карандашийн удирдаж байсан хэсэгт хамтран эхэлжээ. Энд тэр Михаил Шуйдинтай танилцаж хожмоо алдаршсан “Никулин Шудин хоёр” гэдэг алиалагчийн хоёрлоо эхлүүлсэн байна.

Эхнэртэйгээ ч циркт л танилцсан

Никулин эхнэр Татьяанатайгаа мөн лд циркт танилцсан байна. Карандаш нэг удаа Тимирязовын академиас нэг унага авчирч оюутан Татьянагаар унуулахдаа Никулиныг морь унаж сурахад нь тусал, цирктээ авах гэж байгаа юм  гэжээ.

Ингэж тэр хоёр дотноссон гэдэг. Хожим нь Татьяна эцэг эх нь түүнийг алиалагчтай гэрлэх гэж байгааг дуулаад “ёстой айдас” гэсэн гэж дурссан байдаг. Тэрээр насан туршдаа Никулины үнэнч туслагч нь байсан билээ. Өөрөө ч Москвагийн циркийн амьтан тоглуулагчаар олон жил ажилласан.

Алдарт кино жүжигчин

Никулин кинонд анх 36 насандаа тоглосноос хойш  алдартай олон киноны дүрд тоглосон хүн. Хамгийн алдартай нь найруулагч Гайдайн хошин цувралын “Балбес”. Тэгээд л “Мухтар нааш ир”, “Тэд эх орныхоо төлөө тулалдсан” “Андрей Рублёв” гээд.....

Тэрээр 1982 оноос  хойш Москвагийн циркийн захирал хийж байгаад 1997 оны наймдугаар сард таалала төгссөн билээ.

              "Тэд эх орныхоо төлөө тулалдсан" киноны зураг авхуулж байхдаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан