Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, маргааш 9 эхэлнэ

Өнөөдөр энэ жилийн хамгийн богино өдөр. Өдрийн наран өглөөний 8 цаг 47 минутад мандан, орой 17 цаг 05 минутад жаргана. Өдөр жилийн хамгийн богино буюу найман цаг 18 минут үргэжилнэ.  

Маргаашаас монголчуудын уламжлалаар хүйтний хэмжүүр “ЕС” эхэлж есөн ес наян нэг хоногийн ид хүйтэн үргэлжилнэ. Монголчууд хавартай золгохын өмнөх хүйтний улирлыг балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес хэмээн 27, 27 хоногоор үечлэн тоолж “Нэг есөд нисгэн хүрэмтэй даарахгүй” гэж эхлээд, хамгийн сүүлчийн “есөн ес гэхэд ерөөсөө цасгүй болно” гэж ярьдаг.
Ийнхүү маргаашаас өдөр бага багаар уртасч, хүйтний улирлын ЕС эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан