Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг ЕС эхэллээ, нэрмэл архи хөлдөнө


Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг балчир  гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг ажээ.

Өнеедөр буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн идэр  гурав буюу балчир гурван ес эхэлж байна. Энэ өдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хэдийгээр нар наашилж буй ч монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрч чангарч хүйтнийг  жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.  

Ес, ес хоногоор тоолж, Монголчууд хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг аж.  Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22-ны өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. Үүнд,

•         Нэг есд нэрмэл архи хөлдөнө
•         Хоёр есд хорз архи хөлдөнө
•         Гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
•         Дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө
•         Таван есд тавьсан будаа хөлдөхгүй
•         Зургаан есд зурайсан зам гарна
•         Долоон есд довын толгой борлоно
•         Найман есд нял шал болно
•         Есөн есд ерийн дулаан болно гэдэг билээ.

Ингээд ирж байгаа улирлын эхэн хаврын сартай золгож, билгийн уилрын цагаан сарын шүинийн нэгэнтэй золгодог билээ.

1 Сэтгэгдэл
Нэг ес эхлэнэд нээвчийн жавар бууна Хоёр ес(гэхэд)-ийн үед хөндийн жавар бууна Гурван ес(гэхэд)-ийн үед гунан үхрийн эвэр хуга хөлдөнө Дөрвөн ес(гэхэд)-ийн үед дөрөлжийн жавар арилна Таван ес(гэхэд)-ийн үед тавьсан будаа хөлдөхгүй Зургаан ес(гэхэд)-ийн үед жалгын жавар арилна Долоон ес(гэхэд)-ийн үед дов толгод эрээлжлэнэ Найман ес(гэхэд)-ийн үед нал шал болно Есөн ес(гэхэд)-ийн үед ердийн жавар арилна
Хамгийн их уншсан