Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 16-18 градус хүйтэн


Өнөөдрөөс нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарах тул малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааралтай байна уу.


Нийслэл Улаанбаатар хотноо үүлшинэ, бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч 16-18 градус хүйтэн байна


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-10 метр. Хүрэн бэлчир, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан