Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арслан зааныг ойрын 10 жилд клоны аргаар амьдруулна гэнэ


Генийн шинжлэх ухааны ололтыг ашиглан устаж үгүй болсон амьтдыг клоны аргаар хувилж бий болгохыг биологийн салбарын мэргэжилтнүүд хэдийнээс мөрөөдсөөр ирсэн. Тэдний сэргээх юмсан гэсэн амьтдын жагсаалтад 100 жилийн өмнө үхсэн шуудангийн тагтаа, хэдэн зууны өмнө үгүй болсон додо шувуу, далайн үнээ бий.
Харин Харвардын эрдэмтэн судлаачид үүнээс ч том зорилт өмнөө тавьж хамгийн сүүлчийнх нь дөрвөн мянган жилийн өмнө үхсэн арслан зааныг эргүүлэн амьдруулахыг зорьж байгаа юм байна.
Биологч Жорж Черчийн хийсэн долоон жилийн туршилт амжилттай дуусч арслан зааны хөлдсөн үлдэгдлээс ДНК-г олж авч чаджээ.
Арслан заан нь өнөөгийн заантай генийн хувьд ойролцоо байгаа нь эрдэмтдэд ерийн заанаас арслан зааны шинжтэй тугал гарган авч сайжруулах найдлага төрүүлж байгаа юм байна гэж The Huffington Post бичжээ.
Эрдэмтэд одоо “Арслан заан”-ыг сэргээх “замын зураг” төлөвлөгөөгөө боловсруулж. Ойрын жилүүдэд заанууд өөрийн өвгийн хэлбэрт аажмаар орж бие бүрхсэн үс аажим аажмаар урган, арьсан дор нь зузаан өөхөн давхарга бий болох юм байна. Цусан хангамж нь сайжирч идэвхжин хүйтний бүсэд амьдрах чадвартай болно гэнэ.
Ингээд ирэхийн цагт заанууд шинэ нутагтай болж эрдэмтэд тэднийг Сибир, Умард Америкт нутагшуулах юм байна. Энэ нь туйлын бүсийн эко системийг сэргээж улмаар дэлхий дахины цаг уур өөрчлөгдөх явцыг удаашруулна гэнэ.
Гэхдээ зарим эрдэмтэн энэ төсөлд таагүй хандаж байгаа юм байна. Дьюка Их сургуулийн Стюард Пимм энэ талаар ингэж мөрөөдсөнөөс одоо устахад хүрээд байгаа өнөөгийн биологийн төрөл зүйлүүдийг хамгаалахад анхаарах ёстой гэж байна. Тэр бас эртний амьтдыг амжилттай сэргээж, хувилж болдог юм аа гэхэд удаан амьдрах баталгаа байна уу, байдаг юм гэхэд өнгөрсөн үеийн цаг уурын өөрчлөлтөөр устаж үгүй болсон амьтад түүнээс ч илүү өөрчлөгдсөн өнөөгийн шинэ нөхцөлд амьдарч чадах уу гэж асууж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан