Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Британи айл үхсэн нохойгоо клоноор хувилуулахад 67 мянган фунт төлжээ

Их Британийн  Йоркшир гүнлэгийн нэгэн гэр бүл үхсэн нохойгоо клоны аргаар хувилуулан авсан анхны айл боллоо. Ричард Ремде, түүний гэргий Лара Жак хоёр есөн жилийн өмнө Дилан нэртэй боксер худалдан авч тэжээжээ. Харамсалтай нь нохой нь тархины хавдар тусч энэ зун зүрхний шигдээс болон үхсэн байна.

Хосууд нохойдоо үнэхээр хайртай байсан болохоор 10 шахам жил үхсэн амьтдыг клоны аргаар хувилан амьдруулж байгаа Өмнөд Солонгосын биотехнологийн судалгааны Sooam санд хандахаар шийдсэн байна.

Тус компанийн хувилсан өмнөх амьтдаас Диланы ялгаа нь үхсэн хойно нь генийн материалыг нь яг үхсэнийх нь дараа аваагүй, харин 12 хоногийн  дараа авсан гэнэ.
Ийм болохоор  Солонгосын гарвал зүйчид  Жак, Ремде хоёрт ийм тохиолдолд баталгаа 100 хувь биш шүү хэмээн урьдчилан анхааруулсан ч ДНК-аас гаргаж авсан хөврөлийг өөр нохойнд суулгаад “шинэ Дилон” нь энэ арванхоёрдугаар сарын 26-нд төрнө хэмээн хүлээж байгаа  гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан