Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манжуурт төмөр зам, авто зам, агаарын тээврийн цогц боомт байгуулжээ

Б.ШИРНЭН

Европ Азийн эх газрын төвд байрлаж, ОХУ, Монгол Улсын уулзварт оршдог Манжуур боомтын экспортын хэмжээ 30 сая тоннд хүрч, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээрээ хил орчмын боомтуудаа тэргүүлжээ. Энэ нь төмөр зам, автозам, агаарын тээврийн цогц боомтыг байгуулсантай холбоотой аж.

Сүүлийн жилүүдэд тус боомт “Нэг бүс, нэг стратеги” төслийг амжилттай хэрэгжүүлж, боомтынхоо үйл ажиллагааг сайжруулж, худалдааны сувгаа өргөтгөжээ.

“Ачаа барааны талбайг өргөтгөн сайжруулах”, “Олон улсын ложистик ба худалдааны цогцолборыг бүтээн байгуулах” төслийг хэрэгжүүлснээр автозамын боомтын жилд бараа нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тоннд хүрч, 12 сая зорчигч, нэг сая тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Харин агаарын тээврийн боомт нь 4D ангилалд хүрч, долоон улсын агаарын тээврийн шугамтай холбогдож, боомтын мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрджээ. Түүнчлэн ОХУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр орны боомтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

“Сүжоү-Манжуур-Европ” чиглэлд өнгөрсөн оны гуравдугаар сараас галт тэрэг зорчих болж, Ази-Европыг холбосон ложистикийг бий болгожээ. Уг чиглэл Сүжоү-Манжуур боомт, тус боомтоос ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин 11200 км аялж, Польшийн Варшавт эцсийн зогсоолоо хийдэг байна. Үүнээс гадна 14 галт тэрэгний шугамыг нэвтрүүлж,  энэ онд Манжуурын галт тэргийн боомтоор 600 эргэлт хийгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан