Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт цас орохгүй, 11-13 градус хүйтэн


Өнөөдөр нийслэл Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.


Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Дарьгангын тал нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 13-18 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан