Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Лалын улс” бүлэглэлийнхэн Мосуд хотод 837 эмэгтэйг цаазалжээ


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Иракын Мосул хотыг эзэлж авсан 2014 оны зургадугаар асраас хойшхи нэг жил хагасын хугацаанд нийтдээ 837 эмэгтэйг цаазалсан гэж мужийн цагдаагийн генерал Найнав Занун аль-Сабави мэдэгдсэн байна.
Эмэгтэйчүүдийн олонхийг “Лалын улс”-ын байгуулсан Шариатын шүүхээр оруулсны дараа цаазалсан гэж мэдээлэлд дурджээ. Энэ эмэгтэйчүүдийн олонхи нь төрийн албан хаагч, мужийн зөвлөлийн депутат, өмгөөлөгч, нотариатч, үсчин эмэгтэйчүүд байсан гэж цагдаагийн генерал хэлсэн байна.
2014 оны зургадугаар сарын 10-нд “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн дайчид иракийн томоохон хотын нэг Мосул хотыг эзэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Сэтгүүлчидийн найруулга зүй гэж үнэхээр гаж болжээ. Гарчигтайгаа зөрөөд л туучих юм. Өрөвдмөөр.
Хамгийн их уншсан