Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Эрдэнэбат: “Hollywood Smile” манай эмнэлгийн онцлог

 “Альфадент” гоо сайхны шүдний эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэбаттай уулзаж уншигчдын асуултанд хариулт авлаа.

1. “Альфадент” гоо сайхны шүдний эмнэлэг бусад шүдний эмнэлгээс юугаараа онцлог талаар хэлж өгөхгүй юу?
Бусад эмнэлгүүдээс ялгагдах гол онцлог нь “Hollywood Smile”-г монголд нэвтрүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. "Hollywood smile" гэдэг нь шүд цайруулалт, шаазан паалан, шаазан бүрээс, имплант /эрүүний ясанд хиймэл ёзоор суулгадаг авагддаггүй шүдэлбэр/ гэх мэт  согог заслын аргуудыг хамтад нь болон хэсэгчлэн хэрэглэж богино хугацаанд шүдийг гоо сайхан төрөлх шүд шиг харагдуулж инээмсэглэл бэлэглэхийг хэлдэг. Энэ бүх үйлчилгээг нэг дор үзүүлж байгаагаараа манай эмнэлгийн онцлог болох байх даа.

2.    Танай эмнэлэг Монголд анх удаа  шаазан паалан /porcelain veneer/-г нэвтрүүлсэн. Үүний давуу тал юу вэ?
Шаазан пааланг ямар тохиолдолд хийх хэрэгтэй болдог вэ гэхээр
шүдний паалан нь элэгдсэн, жигд бус, тэгш хэмгүй, зайтай, цуурсан болон өнгөө алдсан шүдтэй хүмүүст тохиромжтой байдаг. Шаазан пааланг хийхийн тулд шүдний паалангаас бага зэрэг өөлж хэв аваад шаазан материалаар хийсэн пааланг нааж тогтоодог. Нэг талаасаа хуучин паалангаа  шинэ паалангаар сольж байна гэж ойлгох нөгөө талаасаа шаазан паалан нь шүдний хамгаалалт болж байна гэж  ойлгох хэрэгтэй.

3.    Инээхэд буйл ил гараад байдаг. Үүнийг засаж эмчлэх  үү?
Тэгэлгүй яахав. Энэ тохиолдолд буйл тайрах мэс ажилбар хийгддэг. Энэ нь дээрх согог заслын  эмчилгээний нэг хэсэг нь болдог.

4.    Араа шүдээ авахуулсан хүмүүс шүд  хийлгэх боломжтой юу? Ойролцоогоор ямар хугацаанд хийлгэх вэ?
Авагддаггүй шүдэлбэрийн хувьд 2 төрлийн арга байна.  
а: Шаазан бүрээс- энэ нь  2 хажуугийн шүдэнд нь тулгуурлан бэхэлж нааж тогтоох арга . энэ аргын хувьд 2 удаагийн ирэлтээр хийгддэг. Ажлын 5 хоног дотор хийгдэнэ.
б. Хиймэл ёзоор суулгах –имплант гэж нэрлэгдэж байгаа. Хамгийн сүүлийн авагддаггүй шүдэлбэрийн арга. Энэ аргын хувьд эмч эхлээд нарийн үзлэг хийсний дараа хэрвээ хийх боломжтой бол хиймэл ёзоор суулгасны дараа 2-6 сарын дараа бүрээс хийгдэж бүтэн шүдтэй болдог.

5.  Шүдээ цайруулах эмчилгээ хийлгэхэд шүд их мэдрэг болдог гэж сонссон. Танай цайруулах үйлчилгээ ямар вэ? Шүд мэдрэг болох уу?
Шүдний хэт мэдрэгшил гэдэг бол шүд цайруулах эмчилгээний нийтлэг сөрөг нөлөө юм. Энэ мэдрэгшил бол түр зуурын үзэгдэл бөгөөд цайруулах эмчилгээ дууссаны дараа арилдаг. Манай эмнэлэг нь дэлхийн бүх улс оронд хэрэглэгдэж байгаа Америкийн Ультрадентийн BOOST   шүд цайруулах материалыг хэрэглэдэг. Энэхүү материалын онцлог нь шүдний бүтцийн холбоо, бат бөх чанарт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр дотор талаас нь цайруулах процессийг явуулдаг.

0 Сэтгэгдэл
имрлант шүдний үнийг мэдэж болох уу
Буйлны үрэвсилтэй, төрөлхийн гажигтай шүдийг эмчилж болдог болуу????
Буйлны үрэвсилтэй, төрөлхийн гажигтай шүдийг эмчилж болдог болуу????
Буйлны үрэвсилтэй, төрөлхийн гажигтай шүдийг эмчилж болдог болуу????
Хамгийн их уншсан