Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хангайн нуруу - Монгол Улсын Үндэсний цогцолборт газар

Монгол орны нутгийн төв хэсгээр Завхан аймгийн нутгаас Төв аймгийн нутаг хүртэл 700 орчим километр үргэлжилсэн том нуруу, дэлхийн усны хагалбар болдог. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр Отгонтэнгэр уул юм. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгийн заагаар орших гол нурууны уулын нуга, уулын хээр, ойт хээрийг 1996 онд 888455 га газрыг хамруулан тусгай хамгаалалтанд авсан. Хангайн нуруу нь Монголын хамгийн их хур тунадас унадаг бүс бөгөөд байгалийн ерөнхий тэнцвэрийг хадгалж улмаар ой тайга, говь цөлийн тархалтын хүрээг хязгаарлаж байдаг бие даасан их мужийг үүсгэнэ.

Хангайн нуруу нь Төв Азийн цөл, Алтай Соёны уулс, Дагуур Монголын хээр, Их Хянганы уулс зэрэг байгалийн их мужуудын уулзвар заагт байрлах өвөрмөц нутаг юм. Хангайн нурууны байгалийн цогцолбор газарт Төрийн тахилгат Отгонтэнгэр болон Суварга хайрхан уул бий. Хангайн нуруу нь агаарт дэгдсэн их хэмжээний чийгийг өөртөө шингээн үлдээдэг учраас рашаан булаг ихтэйн дээр олон том голууд эх аван урсдаг байна. Тухайлбал, Орхон, Хануй, Чулуут, Идэр, Тамир, хоёр Тэрх, Онги, Түй, Байдраг, Завхан зэрэг голууд болно. Хангайн нурууны өврөөс эх авсан голууд говийн таван нууранд цутган говь нутгийн амьдралыг тэтгэгч эх сурвалж болдог. Харин хойд зүгт Орхон Сэлэнгэ мөрөнтэй нийлж Байгаль нуурыг тэтгэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан