Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхий хүн амаа бус тэдний биеийн жинг даахгүй нь

Дэлхийн хүн ам өсч, долоон тэрбумд хүрэх үед дэлхийн оршин суугчдын тоо хэтэрхий өсч байгаад санаа зовсон хандлага ажиглагдах болсон. Гэтэл дэлхийн хүн амын хурдацтай өсч буй тоо бус харин тэдгээр хүн амын биеийн жин нь оршин байгаа дэлхий ертөнцдөө илүү хор хөнөөл учруулж байна гэдгийг судлаачид анхааруулж байна. Лондонгийн нэгэн анагаах ухааны сургуулийн хэсэг эрдэмтэн дэлхийн нийт хүн амын хүндийн жинг тооцон гаргажээ. Хүний дундаж биеийн жинг 62 килограмм гэж тооцвол дэлхийн нийт хүн ам 287 сая тонн жинтэй болж байгаа юм.  Гэтэл энэ хүндийн нийт жингийн дийлэнх хувийг хүн ам ихтэй Ази тив бус харин Хойд Америк эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Хойд Америкийн оршин суугчид дэлхийн нийт хүн амын ердөө зургаан хувийг эзэлдэг. Гэвч энэ зургаахан хувь хүн амын нийт биеийн жин дэлхийн нийт хүндийн жингийн гуравны нэг хувийг эзэлдэг байна. Тэгвэл дэлхийн хүн амын 61 хувийг эзэлдэг Ази тивийнхний хүндийн жин ердөө 13 хувийг эзэлж байгаа гэсэн хачирхалтай тоо гарчээ.  Энэ нь хойд америкчуудын дундаж биеийн жин 80,7 килограмм, харин азиудынх 57,7 килограмм байгаатай холбоотой аж. Судалгаагаар таргалалт хамгийн ихтэй 10 орны тоонд АНУ зэрэг илүүдэл жин асуудал болсон улсуудаас гадна Кувейт, Хорват, Катар, Египет зэрэг хэн ч төсөөлөмгүй улсууд ч багтсан байна.
Сонирхуулахад, дэлхийн хүн амын нийт жин 2005 онд 137 сая тонн байжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан