Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леонардо Ди Каприо “Алтан бөмбөрцөг” хүртлээ


Холливудын Беверли Хилтон зочид буудалд кино урлагийн “Алтан бөмбөрцөг” шагнуулах ёслол болж Леонардо Ди Каприогийн гол дүрд нь тоглосон “Амьд гарагч” кино энэ оны “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн байна.
“Би үнэхээр энэ залуустай хамт “Амьд гарч” чадсанаа гайхаж, бас баярлаж байна. Үүнийгээ яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна” гэж “Амьд гарсан нь” киноны найруулагч  Алехандро Иньярриту шагнал авсныхаа дараа хэлжээ.

“Амьд гарагч” кинотой Тодд Хенсийн найруулсан “Кэрол”, Том Маккартийн “Анхаарлын төвд”, Жорж Миллерийн “Солиотой Макс: тод зам”, “Леонард Абрахамсоны “Тасалгаа” кинонууд өрсөлдсөн байна.
Иймдээ ч эмэгтэй шилдэг дүрээр “Тасалгаа” киноны жүжигчин Бри Ларсон тодорч “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан