Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван дээд сургуулийн хувь заяа бүрхэг болжээ

Хоёр сарын өмнө их, дээд сургуулиудыг аттестатчилах болсноо сүр дуулиантайхан зарлаж, хатуу шаардлага тавин тэмцэх болно гэж байсан БСШУЯ-ныхан өнгөрсөн сарын 31-нд дүн мэдээгээ нэгтгээд тайлангаа тавих ёстой байлаа. Товлосон хугацаандаа амжихгүй нь, сунгах шаардлагатай гэж байснаас нь хойш хагас сарын хугацаа өнгөрсөн ч  мөн л таг чиг.
Өмнө нь, энэ талаар тодруулахад хариуцсан мэргэжилтэн Х.Батсайхан нь “Өнгөрсөн удаагийн аттестатчилалд хамрагдаж байсан сургуулиудыг бодвол зөрчил багатай байна. Адаглаад л өөрсдийн гэсэн сургуулийн байртай болж. Ерөнхийдөө бүхий л талаараа ахисан төвшинд байна л даа. Гэхдээ зөрчил ихтэй, хаагдах төвшинд яригдаж буй сургууль хоёр, гурав бий. Эцсийн дүн мэдээ нь хараахан гараагүй байгаа болохоор шууд хэлж зарлаж болохгүй нь” гэж байлаа. Энэ мэдээллийг авснаас хойш мөн л хэдэн өдөр өнгөрөв.
Хэдийгээр аль сургууль нь шаардлага хангасан, хангаагүй нь  тийм ч олон хүнд хамаатай биш ч гэлээ ЭЕШ-ынхаа ард гарчихаад аль сургуулийн оюутан болохоо шийдэхээр зэхэж буй залууст хэрэгтэй мэдээлэл болох нь дамжиггүй. Сонгуулийн сурталчилгааны сүр хүчинд дарагдсан энэхүү мэдээллийн араас чих тавибал их, дээд сургуулиудыг  аттестатчилж дууссан, сайдын тушаалыг л хүлээж байна гэх.

Энэ талаар БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын Дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлт, элсэлт, төгсөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батсайханаас тодруулахад дараахь хариултуудыг өглөө.
 
-Аттестатчиллын дүн мэдээ гарсан гэх юм?
- Энэ удаагийн аттестатчилалд 31 их, дээд сургууль хамрагдсан байгаа. Үүний 28 нь тэнцээд аттестатчиллынхаа гэрчилгээг авсан.  Өнөөдрийн байдлаар ЭМШУИС, “Ач” анагаах ухааны дээд сургууль, “Жонон” дээд сургууль, “Их засаг” их сургууль, “Түгээмэл”, “Эко-Ази” коллеж аттестатчиллынхаа гэрчилгээг авахаар хүлээгээд байж байна. Ерөнхийдөө аттестатчилалд тэнцээгүй хувийн дээд сургууль олон бий. Гэхдээ энэ удаагийнхаар дуусгачихна гэж ойлгож болохгүй. Энэ ондоо багтаагаад их, дээд сургуулиудыг бүгдийг нь аттестатчилахаар болсон.

-Ямар дүн гарсан нь сонин байна. 28 нь ямар ч асуудалгүй тэнцсэн гэж үү?
-Аттестатчилалд орсон зарим сургуулийн мэргэжлийн ангиудыг нь нэгтгэж, заримыг нь хаасан байгаа. Заримд нь хугацаатай үүрэг даалгавар, анхааруулга өгсөн. Гэхдээ өнөөдөр энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй нь.

-Яагаад тэр вэ. 31 сургуулийн 28 нь тэнцсэн гэлээ. Тэгэхээр гурван сургууль тэнцээгүй байх нь ээ?
-Сайд тушаал шийдвэр гаргаагүй байгаа тул ямар нэгэн шийдвэр хэлэх боломж юм.  Сайдын тушаалаас л бүх зүйл хамаарна.

-Өмнөх аттестатчиллаар заасан хугацаанд нь материалаа өгөөгүйг нь автоматаар хасч байсан. Энэ удаад иймэрхүү зөрчил гаргасан сургууль байв уу?
-Материалаа өгөөгүй сургууль гэдэг чинь хоёр өөр ойлголттой л доо. 2012 онд багтааж хамруулах болохоор эхнээсээ материалаа бэлтгээд явж байгаа сургууль бий. Мөн өгөх ёстой ч хүндэтгэх шалтгаантайгаар хойшлогдсон нэгэн ч бий.
Үүнээс илүү хариулт өгч чадахгүй нь. Хариуцсан мэргэжилтэн нь гадаадад яваа болохоор би дур мэдэн элдвийн зүйл ярьж болохгүй. Бүх зүйл тодорхой болсны дараа мэдээлэл өгье гэснээр бидний яриа өндөрлөв. Хаалгаа барих дээрээ тулаад буй гурван сургуулийн талаар мэдээлэл өгөх хүн өнөөдөртөө алга. Салбарын сайд нь Булганд яваа болохоор сонгууль дуусахаас нааш энэ асуудал нэг тийш шийдэгдэхгүй нь тодорхой боллоо.


Аттестатчилалд тэнцсэн сургуулиуд

СУИС
“Шихихутаг” дээд сургууль
Дизайн урлагийн коллеж
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
“Засагт хаан” дээд сургууль
“Монос” дээд сургууль
“Либерти” дээд сургууль
“Сан” дээд сургууль
“Санко” коллеж
“Орхон” их сургууль
“Зохиомж” дээд сургууль
“Соёл эрдэм” дээд сургууль
“Оточ манрамба” дээд сургууль
Техник технологийн коллеж
“Шинэ иргэншил” дээд сургууль
Хөдөлмөрийн дээд сургууль
“Евро-Ази” дээд сургууль
Боловсролын их сургууль
“Сити” дээд сургууль
“Этүгэн” дээд сургууль
“Улаанбаатар Эрдэм Оюу” дээд сургууль
“Олимп” коллеж
Технологийн дээд сургууль
“Цахим” коллеж
“Энх Орчлон” коллеж
“Соёмбо” дээд сургууль
“Шинэ анагаах ухаан” дээд сургууль

0 Сэтгэгдэл
Сити дээд сургууль гэж нэг балай сургууль байна аа, Яг одоо газрын бизнес хийж сургуулиа өргөтгөх санаатай хулгайч царайлж шөнөжин мод огтолж байна. Баахан мөнгө үрж Хэдэн хумс засалч төгсгөх хэрэг байдаг ч юмуу, Аттестатчлалд тэнцээгүй сургууль юм байна штээ
Хамгийн их уншсан