Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойт туйлын хүйтэн урсгал орж ирэхээр бүр хүйтэрнэ


Даваа гарагаас ОХУ-ын Эрхүү хотод өдөртөө 32 градус хүйтэрч, хотын зах нисэх буудлын орчимд 32, Хомутов дүүрэгт бүр 39 градус хүрч хүйтэрсэн байна. Энэ нь  Байгаль нуур орчимд хойд туйл Арктикийн хүйтэн урсгал орж ирж байгаатай холбоотой, нэгдүгээр сард 30 гаруй градусын хүйтэн хадгалагдаж Сибирьт 48 градус хүрнэ гэж цаг уурын урьдчилан мэдээлэх товчооны тасгийн дарга Владимир Гонтарь хэлжээ. Энэ өдрүүдэд энд агаарын даралт 740 мм хүрсэн нь тун ховор тохиолдол гэнэ. Ерийн үед өвөлдөө 728 байдаг юм байна.
Одоохондоо Сибирь орчим хадгалагдаж байгаа энэ хүйтэн урсгал тун удахгүй Монголд орж очно гэж цаг уурчид таамаглаж байна.

0 Сэтгэгдэл
ter yue ungursun sht. nairlaj nairuulj naadaj l chaddag ni uldseen
Монгол, чоно 2 хүйтрэх тусам жавхаажина
Хамгийн их уншсан