Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцны ослоос амьд үлдсэн ус уух хувьтай хүмүүс

Статистикийн  үзүүлэлтээр хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл нь агаарын тээвэр гэнэ. Нэг сая нислэгээс ганц нь осолддогоороо тэр. Мэдээж галт тэрэг, автомашины осолтой зйүрлэх юмгүй. Гэхдээ нэг осол гарахад амьд гарах магадлал нь бас л  саяд нэг байх. Гэхдлээ имй тохиолдол байна аа.

Анхных хийгээд сүүлийнх

Зорчигч тээврийн онгоцны ослоос амьд үлдсэн анхны тохиолдол нь 1936 оны есдүгээр сарын 5-нд Питтбург дээгүүр аяллын нислэгийн үеэр 20 доллар төлж хотыг дээрээс нь харах гэж явсан 17 настай Линда Макдональд.

Түүнтэй хамт өөр есөн зорчигч явж. Онгоц 500 метрийн өндөрт явтал гэнэт хөдөлгүүр нь зогсч. Нисгэгч яаж ч чадалгүй шууд л газарт унаж шатаж эхэлжээ. Ослын газарт ирсэн гал сөнөөгчид онгоцны эвдэрхий дор амьд охин байхыг олсон байна.
Олон тооны гэмтэлтэй түүнийг эмнэлэгт аваачсанаар тэрээр онгоцны ослоос амьд үлдсэн манай дэлхийн анхны хүн болж түүхэнд үлджээ.
Харин 2015 оны нэгдүгээр сарын 25-нд Казахстаны Жамбыл мужид Балхашаас Шатырколь орохоор нисч явсан Ан-2 онгоц агаарт мөн л хөдөлгүүр нь зогсч газар мөргөж сүйрэхэд зургаан хүн нас барсан бол Асем Шаяхметова гэдэг бүсгүй олон тооны гэмтэл аваад амьд үлдсэн байна.
Гэхдээ онгоцны ослын хамгийн эхнийх, хамгийн сүүлийнх нь бага оврын онгоцнууд байсан л даа. Гэхдээ зорчигч тээврийн том онгоцны ослоос амьд үлдсэн азтай хүмүүс бас байна.

Онгоцны сэг дээр хөвсөөр


2009 оны зургадугаар сарын 30-нд 14 настай Бахия Бакари охин ээжтэйгээ Францаас Коморын арлууд руу А-310-300 онгоцоор нисчээ. Унтаж явсан охин осол яг яаж болсныг мэдээгүй байна. Харин хүчтэй юм цохиж, өвдөхөөр сэргэхэд тэрээр усанд байгагаа мэджээ. Онгоцонд явсан 153 хүн нас барахад тэрээр тархиндаа гэмтэл авч яс хугараад усанд унасныг 14 цагийн дараа нутгийн загасчид олсон байна. Загасчид түүнийг олоогүй бол тэрээр хөлдөж үхэх нь мэдээж байсан гэдэг.

Охиныг Францад аваачиж тэрээр ёстой үндэсний баатар болж тухайн үеийн ерөнхийлөгч Николь Саркози хүртэл түүнийг эргэж очсон гэдэг. Бахия хожим нь энэ талаар дуртгалын ном бичиж тэр нь бестеллер болжээ.
Үүний зэрэгцээ түүнийг осолдсон онгоцонд яваагүй харин цагаачдын завинаас унасан гэсэн яриа хүртэл гарсан. Гэхдээ л тэрээр нисэх онгоцны зорчигч байсныг албан баримтууд гэрчилж байгаа юм.

Аврагдсан хүүхдүүд

1987 оны наймдугаар сарын 16-нд Детройтод MD-82 онгоц дөнгөж хөөрөөд далавчаараа нисэх зурвас мөргөж сүйрсэн. Онгоцонд явсан 155 хүн бүгд нас барахад 4 настай Сесилия Сичан амьд үлджээ. Ослоор түүний эцэг эх, ах, авга ах нь өөд болсон. Охин олон жил энэ талаар таг чиг байсан ч 2013 онд ам нээж сэтгүүлчдэд гар дээрх онгоцны шивээсээ харуулан дахиад онгоцоор зорчихоос айхгүй байна хэмээн ярьжээ.

1995 оны нэгдүгээр сарын 11-нд Колумбын агаарын тээврийн онгоц ширэнгэн ойн дээгүүр нисч яваад үл мэдэгдэх шалтгаанаар сүйрэхэд 9 настай Эрика Дельгадо цор ганцаараа амьд үлдсэн байна. Онгоцны их бие задарч эхлэхэд эх нь түүнийг онгоцноос түлхэж унагаасан гэдэг. Үүний дараа оноц дэлбэрч багийн гишүүд 52 зорчигч амь үрэгдсэн бол Эрика намагт унасан байжээ.
Охин намгас гарч чадалгүй, тусламж ч дуудаж эхлэхэд хашгирах дууг нь сонссон нутгийн нэгэн фермер ирж бараг далд ортлоо шигдсэн охиныг гаргаж авсан.

Ширэнгэ дундуур 9 хоног

1971 оны арванхоёрдугаар сарын 24-нд Перугийн агаарын тээврийн онгоц 3000 метрийн өндөрт явж байгаад аянгад цохиулж сүйрсэн. Өндрөөс унахдаа модны орой шүргэж бэртсэн 17 настай Жулиана Кепке амьд үлдсэн. Түүний эгэм нь хугарч, арьс нь ихээр зурагдаж зулгарсан ч амь гарсан.

Осол нийслэл Лимагаас 500 км зайд болсон ч ширэнгэн ойд аврагчид тийм амархан хүрч чадахгүй байлаа. Харин Жулианагийн эцэг нь биологч байсан болохоор түүнийг онцгой нөхцөлд тусламж хүлээлгүйгээр хэрхэн өөрийгөө авч гарахыг сургасан нь тус болж гарын доорхи зүйлээр хооллон, шумуул, араатанд бариулчихалгүй гол дагаж явсаар 9 хоногийн дараа загасчдын сууринд хүрсэн байна.

Хоёр удаагийн дээд амжилтын эзэн

ОХУ-ын иргэн Лариса Савицкая гэдэг эмэгтэй дээд амжилтын Гиннесийн номд хоёр удаа орсон хүн. Тэрээр хамгийн өнэдрөөс унаж амьд гарсан гэж нэг орсон бол онгоцны ослын төлөө хамгийн бага нөхөн төлбөр авсан гэж бас нэг дээд амжилт тогтоожээ.

1981 оны наймдугар сарын 24-нд 20 настай Лариса нөхөртэйгөө хамт Благовещенск дэх хуримын аяллалаасаа буцаж явлаа. Тэдний сууж явсан Ан-24 онгоц Завитанскийн дээр явж байхдаа цэргийн бөмбөгдөгч Ту-16 онгоцтой мөргөлдөж хэдэн хэсэг болон доош унах нь тэр. Суудалтайгаа унаж явсан Лариса тэр үед амьд гарах тухай бодсонгүй, харин өвдөлгүйгээр л үхэх юмсан гэж бодож байсан гэдэг. Тэрээр 5200 метрийн өндрөөс найман минут хэртэй унаж хусны мөчрүүд шүргэсэн нь уналтын хурдыг сааруулж онгоцны сэг, зорчигчдын үхдэл дунд унасан байна. Хоёр хоногийн дараа аврагчид онгоцонд явсан 38 хүн бүг амь үрэгдсэн дотор бүсгүй амьд байхыг олжээ.
Гар, хөл гээд таван ч яс хугарч бүх шүд нь унаж эмнэлэгт хэдэн сар хэвтсэн  түүнд Зөвлөлт засгийн газар ердөө 75 рублийн нөхөн төлбөр өгсөн гэдэг.

Ёстой юу ч үгүй

Лариса Савицкая онгоцны суудалтай хамт унасан бол өндрөөс юу ч үгүй унасан дээд амжилтыг Югославын онгоцны үйлчлэгч Весна Вулович тогтоосон байна.
1972 оны нэгдүгээр сарын 26-нд Данийн нийслэл Копенгагенаас югославын Загреб хүрэхээр нисч явсан онгоц бараг 10 мянган метрийн өндөрт дэлбэрсэн байна. Весна бүсгүй онгоцны салоноос шидэгдэж доош унаж эхэлжээ. Бүсгүй цасанд дарагдсан модон дээр унасныг нутгийн тариачин олж шархыг нь боожээ. Бүсгүй эмнэлэгт 27 хоног ухаангүй хэвтээд, жил хагасын дараа эмнэлгээс гарчээ.

Ус уух хувьтай монгол эр


1995 оны есдүгээр сарын 21-нд  Улаанбаатараас Хөвсгөл аймгийн Мөрөнг чиглэн нисч явсан МИАТ компаний Ан-24 онгоц Мөрөнгөөс холгүй Байшинт ууланд осолдоход  багийн гишүүд, зорчигч 41 хүн амь алдсан ч Санжаагийн Өлзийбаяр гэдэг залуу амьд гарсан. Өндрөөс унасан түүний нүүр ам, гар хөл нь түлэгдэж, түлэнхий дээр нь өмсч явсан өдөн хүрэмнийх нь  нь өд сөд наалдаад үнэхээр нүд хальтрам дүртэй байсан гэдэг.  Хоёр хоногийн дараа ухаан орж ёолоод байхаар нь хажуу тийш бага зэрэг  эргүүлтэл нуруу нь түлэгдээд, хөдөлгөхгүй байснаас бараг л илжирчихсэн байжээ.






Онгоцны ослоос амьд үлдсэн 56 хүний нэрсийг шүүж үзэхэд хүйс хамаагүй бололтой. Хамгийн гол үзүүүлэлт бол нас, амьд гарсан бүх хүн 30 хүртэлх насныхан байна. Хоккейн “Локомотив” багийнхан сүйрсэн ослоос 52 настай Александр Борисович Сизов амьд үлдсэн ганц тохиолдол байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан