Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүмбээ агсанд ”Дэлхийн шилдэг судлаач” шагналыг нэхэн олголоо

“Ирвэс хамгаалах сан”-д биологич, ирвэс судлаачаар ажиллаж байгаад бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан Т.Лхагвасүмбэрэлд Дэлхийн ирвэс судлаачдаас хамгийн сайн ажилласан шилдэг судлаачид олгодог "2015 Helen Freeman Awards" шагналыг нэхэн олгож, өнөөдөр ар гэрийнхэнд нь гардуулж өглөө.

Олон улсын Ирвэс хамгаалах сангаас түүний говь нутагт хийсэн судалгааны ажил, үр дүнг үндэслэн шагнасан аж. Энэ талаар Олон улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Брад Рутэрфорд хэлэхдээ "2015 Helen Freeman Awards" шагналыг 2015 оны аравдугаар сард өгөх байсан боловч харамсалтай явдал тохиолдсон учир өнөөдөр олгож байна гэжээ.

Мөн Ирвэсийг автомат камераар тоолох, тэдний амьдрал ахуй, идэш тэжээл зэргийн судалгаанд талийгаачын оруулсан хувь нэмрийг үнэлэн, түүний үйл хэргийг мөнхжүүлэх ажлын төлөвлөгөөг Олон улсын Ирвэс хамгаалах сан болон БОНХАЖЯ хамтран гаргаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан