Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турахын тулд УС УУХ шаардлагатай

Турах хүсэлтэй байгаа хүмүүст хамгийн их зөвлөдөг нэгэн зүйл бол ус их хэмжээгээр уух. Харин ус ууснаар ямар үр дүнтэй болох талаар эргэлзээ их төрдөг учраас үүнийг тэр болгон дагаж мөрдөх хүн ховор.

Биеийн жинд тохируулан уух усны хэмжээг 1 кг тутамд 30-40 мл ус гэж тооцож болно. Жишээлбэл, 50 кг жинтэй хүн өдөрт (50 х 0,035 = 1,75л) 1,5-2,0 литр уух нь тохиромжтой.

Биед усны хэмжээ бага байх тусам бие тэр хэмжээгээр бодисын солилцоо буурна. Энэ нь хоол боловсруулах болон биеийн эрчим хүчний үйлдвэрлэл ба хуварилалтанд мөн сөрөгөөр нөлөөлнө.

Харин усыг хангалттай хэмжээгээр уух тусам дараах давуу талтай:

- бодисын солилцоо идэвхитэй болно, үүнийг дагаад хоол боловсруулалт сайжрах ба буличингийн үйл ажиллагаа илүү эрчимжинэ
- бие дэх усны эргэлт ихсэж турах явцад ихээр гарч ирэх илүүдэл бодист хүрч, түүнийг биеэс гадагшлуулах үйл явц сайжирна
- арьс чийглэгдэж илүү зөөлөн, уян хатан болж, турсны дараах илүүдэл арьс агших нь хурдасна
- гэдэс цэвэрлэгдэнэ

Гэвч аливаа юманд хэм хэмжээ байдаг тул дээрхи тооцоолсон хэмжээнээс хэт давуу ихээр ус уух нь бөөрний үйл ажиллагаанд хэт ачаалал өгнө, тиймээс хэрэглээгээ зөв тохируулах нь чухал. Дээрхи заасан усны хэмжээ нь хөдөлгөөний хувьд энгийн түвшинтэй байдлаар тооцсон, харин биеийн тамир, спортоор идэвхитэй хичээллэж байгаа тохиолдолд уг хэмжээг 2 дахин нэмэгдүүлж болно.

Усыг уух хамгийн тохиромжтой арга нь ойр ойрхон бага хэмжээгээр, тухайлбал нэг дор тал буюу нэг бүтэн аяга (150-200мл). Эхний үед ус нь амтгүй болон хоолой давахгүй санагддаг боловч цаашид амтыг нь нарийн мэдэрч ялгадаг болдог юм байна лээ. Эхэндээ лимон зүсэж хийх, цай хэлбэрээр уух зэргээр хэрэглэж болно, гол нь хангалттай хэмжээгээр уух хэвшлийг тогтоож авах нь чухал.

Мөн усыг хоолтой зохицуулж уух нь маш чухал. Үүнд хоол идэхээс 20-30 минутын өмнө нэг аяга ууснаар ходоодны үйл ажиллагааг бэлтгэл байдалд оруулна. Харин хоолны дундуур болон хоолны дараа ус уухыг ихэнхи судлаачид хориглодог. Учир нь ходоодонд буй хоолыг боловсрохоос нь өмнө бүдүүн гэдэс руу тууж гаргадаг. Хоол идэж байхад аргахгүйн тулд сайтар зажиллах нь хамгийн зөв арга.

Хүйтэн ус уух нь ходоодны рецептор мэдэрэгчүүдийг идэвхигүй болгож цадахыг мэдрэхгүй болохоос гадна хоол боловсруулах явцыг удаашруулдаг, хэт халуун ус мөн л халтай, тиймээс бүлээн ус уух нь хамгийн тохиромжтой.

Эцэст нь дээрхийг дүгнэж бичвэл, турах хүсэлтэй хүмүүс ус хангалттай хэмжээгээр уух нь бодисын солилцоог нэмэгдүүлж, өөх задлах явцыг идэвхижүүлэн, үүнээс гарах хорт үлүүдлийг гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ, мөн арьсыг чиглэн агших явцыг эрчимжүүлнэ.

Уг нийтлэл таалагдаж Like дарж, Share хийсэн хүмүүст дараа дараагийн мэдээлэл хүрэх болно.

Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан