Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол эрдэмтэн томуугийн вакцин бүтээжээ

Герман улсын Мюнстер хотын их сургуулийн доктор, Монголын иргэн Д.Анхлан томуугийн вакцин бүтээжээ. Тэрээр тус сургуулийн хүн эмнэлгийн салбарын молекул вирус судлалын хүрээлэнд ажилладаг байна. Түүний бүтээсэн вакцин нь бага насны хүүхэд болон 65-аас дээш настай хүмүүст сайн үйлчилдэг онцлогтой гэнэ. Доктор Д.Анхлан ажилладаг сургуулийнхаа эрдэмтэн, докторуудтай хамтран уг вакциныг гаргасан аж. Хэрэв вакцин үйлдвэрлэгч байгууллагатай тохиролцож чадвал тус вакциныг бүтээгдэхүүн болгож гаргахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан