Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Турахын тулд яагаад өлсөх хориотой вэ

 Турах гэсэн хүмүүс хамгийн түрүүнд хэрэглэх аргачлал бол өлсөх. Гэвч энэ нь тураах бус хатуу өөх хуримтлуулах болдог. Цаашилбал, улам ч их таргалуулахад хүргэдэг.


Нарийн учир нь өлсөх үед бие организмд түгшүүрийн дохио зарлагдаж Кортизол гэгч даавар ялгарч эхэлдэг. Кортизол ялгарах үед биед үзүүлэх үр дагаварыг шат дараатайгаар дүрсэлбэл

- эхлээд өлсөх мэдрэж төрнө, энэ нь “хоолоо идээч ээ” гэсэн анхны дохио, турах гэж буй хүн мэдээжийн хэрэг хоол идэхгүй

- дааврын ялгарал нэмэгдсээр сэтгэл санааны тавгүйтэл үүсэж эхэлнэ, ийм учраас үүнийг “стресийн гормон” гэж нэрлэдэг, уг дохио нь “эрүүл мэндэд аюул заналхийлж байна, яаралтай арга хэмжээ авна уу” гэж байгаа санаатай

- "эзэн бие маань хоол гэж юу болохыг мэдэхгүй байж юу магад" гэсэн үүднээс хоол гэдэг юм чинь ямар байдаг, түүнийг яаж иддэг талаар сануулахын тулд нойрондоо болон сэрүүн зүүдэлж нүдэнд үргэлж хоол үзэгдэх болно, хэхэ

- байдал үргэлжилсээр байвал огт үндэслэлгүйгээр оюуны болон биеийн ядаргаа сульдаа мэдрэгдэх болно, энэ нь бие организм чинь “гамшгийн байдалд” орж буй эхний арга хэмжээ, бодисын солилцоог огцом удаашруулна, уг санаа нь аль болохоор хөдөлгөөн хорьж энергийн зарцуулалтыг багасгах гэсэн далд санаа

- цаашилбал “нөөц хуримтлуулах бүх нийтийн аян” зарлагдаж шингэн гадагшлуулах явц уудааширна (шээс, хөлс, шүлс, нус, нулимас бүгд эрс багасна, ам, арьс хуурайшина), биед буй элдэв эрчим хүчний эх үүсвэрүүдийг бүгдийг хатуу өөх болгон хувиргана (орж ирэх хоол болгоныг болон гэдэс дотор буй өтгөнийг ашиглана), энэ хүртэл биеийн жин буурахгүй болохыг анхаарна уу, харин ч эсрэгээр ус ууж байгаа бол тэр хэмжээгээр жин нэмэгдэнэ

- өлөн явсаар байвал Кортизол улам ихээр ялгарсаар байдал улам хурцадна, энергийн хангамж зогссон тул хамгийн гол эд эрхтнийг тэжээх эрчим хүчийг нөөцөөс гаргаж эхэлнэ, энэ үед л жин хасагдах болно. биеийн хөдөлгөөнийг хоёрдугаарт авч үзээд Кортизолын тусламжтайгаар хамгийн түрүүнд булчингийн нөөцийг задалж энерги гаргаж тархи болон цусан хангамжийн бүтэцүүдийг чухалчлан тэжээнэ

- гамшгийн үед шаардлага багатай үйл ажиллагаануудыг хязгаарлана, үүнд амтлах, тэмтрэх болон харааны чадвар буурна, зөвхөн сонсох болон үнэрлэх чадварууд идэвхитэй үлдэнэ, энэ аюулаас аврагдахад хамгийн ач тустай мэдрэмжүүд болно гэдэг үүднээс шүү дээ (үүнийг өөр дээрээ анзаарсан уу? чимээ болгон чихэнд чийртэй болж элдэв сайн муу үнэрийг хурцаар мэдрэв үү?)

- булчингийн нөөц дуусах үед өөхний нөөц рүү орно, өөхний нөөц дуусахад үлдсэн махан нөөц рүү орно, энэ нь дуусахад хүн 100%-ийн баталгаатайгаар үхэх болно

Энэ бүх үе шат зөвхөн Кортизол дааврын үр нөлөөнд явагдна. Ууг нь энэ нь хүний биед аюул учирах үед таныг аврах зорилготой таны тагнуулын алба цаашлбал таны цэрэг арми л юм. Турах гэж буй хүнд энэ бүгд “эсэргүү” мэт санагдах боловч дээрхи “аврах ажиллагааг” өөр нөхцөлд авч үзвэл:

Ямар нэгэн осол гарч та нурангид хашигдан гарах боломжгүй бөгөөд хоол хүнсний нөөцгүй болсон байвал таны бие организм дээрхи "гамшгийн горимд" шилжиж орсноор таныг олон сарын туршид амьдруулах цорын ганц боломжийг чинь хангах болно. Үндсэндээ танд зөвхөн ам зайлах ус байвал та 2-3 сар огт юм идэхгүйгээр тэсэн амьд гарах боломжтой болно. Энэ үед Кортизол таны аврагч болно.

Харамсалтай нь таны өлсөх бүрт таны бие ердөө л турах гэсэн хүслийг чинь үл тоомсорлон таныг сайн дураар өлсөж байна уу, эсвэл гадны нөхцөл байдлын нөлөөнд автан тэмцэж байна уу гэж огтхон ч ялгадаггүй юм байна.

Эргээд турахын тулд өлсөх аргачлалыг мөрдөж буй хүмүүс рүү анхаарлыг хандуулъя.

Өлсөж өлсөж байгаад зарим нь тэвчилгүй хоол идэж эхэлдэг, зүгээр идээд зогсохгүй өмнөхөөсөө илүү иддэг болсон хэдийг бүр орхиж, "саруул ухаан" гаргаж буй багахан хэмжээгээр идэх хүмүүсийн хувьд юу болох вэ? гэж ажиглавал:

Цусан дах Кортизол бүрэн арилтал гамшгийн горим нь "юмыг яаж мэдэх үү" гээд "хоолтой" үе ирсэн ч дараагийн хэд хоногт хэвээр хадагалагдах "чоно санаатай". Энэ хугацаанд хоолойгоор давсан болгоныг аль болохоор өнөөх хатуу өөх болгож нөөцөлсөөр л байх болно. Ууг нь таны л тусын тулд биз дээ.

Окей, турахын тулд өлсөж болохгүй юм байна гэдгийг ойлгосон хүмүүс яах ёстой юм бэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдна.

ТУРАХЫН ТУЛД БАЙНГА ИДЭХ ХЭРЭГТЭЙ

Хичнээн этгээд санагдаж байгаа боловч энэ нь үнэн юм. Учир шалтгааныг шинжлэх ухааны үүднээс мөн л тун амархан тайлбарлаж болно:

Өглөөний идсэн даацтайхан хоол чинь хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимтэйгээр эхлүүлнэ. Өглөөгүүр их идэхлээр өдөр нь илүү өлсдөг гэж анзаарсан хүмүүс баруун гараа өргө.

Хоол боловсруулах үйл явц нь идэвхитэй байх тусам бодисын солилцоог идэвхижүүлнэ. Бодисын солилцоо идэвхижснээр цусны эргэлт болон биеийн дулаан нэмэгднэ. Энэ бүхэн биеийн энергийн зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Ийнхүү хоол идснээр турж эхэлнэ гэсэн үг.

Мэдээж ганцхан өглөөний ундыг сайн ууснаар энэ ид шид үйлчлэхгүй. Энэ нь үргэлжлэхийн тулд ходоодыг үе үе ажиллуухах "хангалуун горим" шаардлагатай. Үүний тулд 2-3 цагаас хэтрэлгүй зайтайгаар хоол идэх учиртай. Энэ тохиолдолд эрчим хүчний идэвхитэй шаталтын горим нь оргил цэгт хүрэх болно.

Гол нь анхаарах зүйл гэвэл идэж буй хоол нь өөрөө илчлэг өндөртэй байвал биеийн хөдөлгөөнд зарцуулсан илчлэгээс илүү гарсан КАЛОРИ БҮГИЙГ шүү өнөө харамч нярав шиг бие организм чинь өөртөө нөөцлөх болно. Тиймээс идэж буй хоол нь илчлэг багатай байвал хөдөлгөөнд зарцуулах шаардлагатай энергийг дотроосоо (няравын агуулахаас) олж авахаас өөр аргагүй болно.

Яг энэ зарчмыг зарим хүнсний нэмэлт тэжээлүүд ашигладаг. Нэрийг нь хэлэх юм бол сурталчилгаа болох тул дуугуй л өнгөрөөхөөс : )))

Дээрхи зарчмыг ухамсарласан хүмүүс илчлэг багатай хүнс идвэл турна гэдгийг ойлгосон гэж найдаж байна. Тэд мэдээж ямар хүнс идвэл турах болно гэж мэдэхийг хүсэж байгаа байх. Бүгдийг нь тоочих боломжгүй тул харин эсрэгээр ямар хүнс илчлэг өндөртэй болохыг хэлж өгье:

- бүх төрлийн чихэрлэг зүйл (нарийн боов, чихэртэй цай, кофе, ундаа жүүс, кока кола тэр тусмаа)

- чихэрлэг жимс ялангуяа хатаасан жимс

- цардуул ихтэй үр будааны төрөл (цагаан гурил, цагаан будаа, төмс, пүнтүүз)

- тэгээд мэдээж амьтны гаралтай өөх тос (нэгдүгээрт хонины болон гахайн мах, тослог өндөртэй масло, сүүн бүтээгдэхүүн)

- ургамлын тос (дангаар уудаг хүмүүс ховор ч шарсан хайрсан 2р хоолонд ба салат, майонезнд багагүй ордог).

Бусдыг нь бараг л бүгдийг нь идэж болно, гэвч монголчуудад идэх юм үлдээгүй бололтой : (((
Турах аян дайнд чинь амжилт хүсье !!! Турахыг хүсвэл надаас асуугаарай ...

Хөөе, Like дарж Share хийхээ мартуузай ?! : )))

ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/turahighusvel/?fref=ts

1 Сэтгэгдэл
yg ymr2 hool hvns iduul turah ve hheheh
Хамгийн их уншсан