Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Оюутан, сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргажээ. Учир нь, төв суурин газраас хөдөө орон нутгийг зорих замд согтуу жолоочоос үүдэлтэй зам тээврийн осол нэмэгдэж, эцэг эхчүүдийн сонор сэрэмж суларснаас хүүхдүүд усанд живэх тохиолдол өнгөрсөн долоо хоногоос гарч эхэлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Ихрийн-Ухаа гэдэг газар зургаан настай охин голд живж амиа алдсан харамсалтай явдал болжээ. Үүнээс өмнө МУИС-ийн оюутнууд зугаалганд гарч, нэгдүгээр курсийн оюутан золгүй байдлаар усанд живжээ. Энэ мэт осол, хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэв зугаалганд гарах гэж байгаа бол хамт яваа нэгэндээ санаа тавьж, сонор сэрэмжтэй явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан