Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ebarimt.mn сайтад бүртгүүлэлгүй сугалаанд оролцох боломжтой

Н.БАТ

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдэд НӨАТ-ын урамшуулал олгохтой холбоотой ажлууд энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж буй. Гэвч одоогоор хуулийн хэрэгжилт төдийлэн жигдрээгүй байна. Өчигдрийн байдлаар иргэдээс НӨАТ-ын 1.5 сая баримт Гааль, татварын ерөнхий газарт ирүүлжээ.


Нэг баримт нэг сугалаа

НӨАТ-ын урамшууллын системийг зөвхөн 2 хувиар буцаан олгож  иргэдээ урамшуулаад зогсохгүй, хонжворт сугалаа явуулахаар хуульдаа заасан. Нийтдээ сугалааны хонжворын санг 22 тэрбум төгрөг орчим байхаар тооцсон ч бүртгүүлсэн баримтын тооноос шууд хамаарахаар тооцсон. Иргэд баримтынхаа үнийн дүнгээс үл хамааран хонжворт сугалаанд оролцоод зогсохгүй нэг баримт нэг сугалаа гэсэн зарчмаар оролцох юм. Эхний хагас жилдээ хуулийн дагуу сардаа хоёр удаа сугалааны тохирлыг зохион байгуулахаар төлөвлөсөн бол хуулийн хэрэгжилт жигдэрсэн тохиолдолд сард нэг удаа зохион байгуулах нь.

“ebarimt.mn”-д бүртгүүлэх гэж яарч сандрах хэрэггүй

Гааль татварын Ерөнхий газар дээр НӨАТ-ын хуулийг шинэчилсэн найруулгаар хэрэгжүүлэх ажлын хэсэг ажиллаж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа төдийгүй НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийг байгуулсан.
Энэхүү төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга энэ сарын 17-нд болох сугалааны тохирлыг хэрхэн зохион байгуулах талаар ийн тайлбарлав.
Иргэдийн гар дээр байгаа баримтан дээрх хоёр үсэгтэй, найман оронтой тоо бол энэ сарын 17-нд зохион байгуулах сугалаанд оролцох дугаар юм. Иргэд маань гар дээрээ байгаа баримтаа заавал ebarimt.mn гэсэн сайтад бүртгүүлж байж сугалаанд оролцох эрхтэй болно гэсэн буруу ойлголттой байгаа юм. Хэрвээ таны гарт баримт тань байгаа  тохиолдолд сугалаанд оролцох эрх нээлттэй байна гэсэн үг. Та хонжворыг баримтын арын тооноос эхэлж тааруулна. Өөрөөр хэлбэл, эргэлдэж байгаа бөмбөлөг бүхий хүрднээс эхлээд гарч ирсэн тоог сугалааныхаа арын тоотой тааруулаад явах юм. Хойноосоо гурван орон таарвал шууд 20 мянган төгрөг хожлоо гэх мэтээр тооцоод явна. Хэрвээ таны баримтан дээр байгаа тоо дөрвөн орон таарвал 100 мянга, тав бол 500 мянга, зургаа бол 4 сая төгрөг, долоо бол 20 сая, наймуулаа таарвал 100 сая төгрөг гээд мөнгөн дүн чинь нэмэгдэнэ. Таны сугалаа дүн таарсан тохиолдолд ebarimt.mn-д бүртгүүлбэл таны дансанд автоматаар хожсон мөнгө чинь шилжээд явна гэсэн үг. Сугалааны тохирол явснаас гурван сарын дотор та баримтаа нөхөж оруулах ёстой. Гурван сар таны хожсон баримтыг бүрт­гүүлэхийг хүлээнэ. Харин НӨАТ-ын хоёр хувийн буцаалтаа авахын тулд та ebarimt.mn сайтад заавал бүрт­гүүлэх шаардлагатай. Жилдээ багт­аад л нэг өдөр ч бүртгүүлж болох юм.Сугалаан дээрх найман оронтой тоо чинь   бөмбөлөгийн тоотой тохирсон нөхцөлд 100 сая төгрөг хожих супер азтан тодорно. Хэрвээ супер азтан тодроогүй бол дараагийн сугалааны тохирлын супер шагналын эзний мөнгөн дүн 150 сая болно гэх  мэтээр шилжээд өсөөд явна. 18 удаагийн сугалааны тохирлоор супер азтан тодроогүй тохиолдолд бидний тооцсоноор 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодрох журамтай. Та эхний сугалааны тохирлоор азтан болсонгүй гээд баримтаа хаяж болохгүй. Эхний сугалаанд нэгдүгээр сарын 1-нээс 10-ны хооронд авсан баримтаараа оролцоно. Гэхдээ дараагийн 31-нд болох сугалааны тохиролд та энэ баримтаараа ахин оролцох боломжтой. Нэг баримтаар гурван удаагийн сугалааны тохиролд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл танд олон баримт авах тусам сугалаанаас хожих магадлал өснө.
Хэрвээ сугалаагаа ebarimt.mn сайтад бүртгүүлчихээд баримтаа алга хийсэн бол сугалаанд оролцох эрх чинь нээгдсэн гэсэн үг. Тиймээс баримтаа алга болгочихсон гэж сандрах шаардлагагүй.  Хэрвээ та баримтаа нөхөж авсан бол тухайн огноогоор сугалаанд оролцоно.
ebarimt.mn сайт ажиллахгүй байна уу...

Өнөөдөр ebarimt.mn сайтад өдөртөө 100 мянган хүн хандаж байна. Систем дээр үүсч байгаа ачааллын гол шалтгаан нь кассын машингүй үйлчилгээний байгууллагууд ebarimt.mn рүү орж  баримт хэвлэх нь их байгаа. Энэхүү тооцоолоогүй ачааллын улмаас  сайт гацах зэрэг хүндрэл гарсан учраас системийн өргөтгөл хийхээс өөр шаардлагагүй болсон гэнэ. Засгийн газрын хуралдаанаар систем хангамжинд зориулж нөөц сангаасаа 2 тэрбум төгрөг гаргасан. Эхний 300 саяар ачаалал даах хэмжээнд техникийн нөхцөлийг сайжруулж буй юм.Ажлын хэсгийн тооцоолсноор жилд 430 сая орчим баримтын гүйлгээ хийнэ гэж тооцож байгаа юм.
 
Жи-мобайлын хэрэглэгч ebarimt.mn руу шууд нэвтрэх эрхтэй болжээ

Гааль, татварын ерөнхий газар нь үүрэн холбооны Жи-мобайл компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр НӨАТ-ын шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай ebarimt.mn сайт руу Жи мобайлын хэрэглэгч хандахад үнэ төлбөргүй болжээ. Хэрвээ та Жи мобайлын үйлчилгээний эрхтэй бол цаг хугацааны хязгаарлалт, үнэ төлбөргүйгээр  ebarimt.mn сайтад хандах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг
Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. "Чингис бонд"-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой
Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн
Хүүүш ингэхэд Овоолсон шорооноос 1.1 тэрбум долларын Оффшор арай үүссийн биш биз???
Женкогийн Милл Хаус ХК-ийн машинд Говь-Алтайн сонгогчдод тараах 1 тэрбум гаруй ₮ ачиж явжээ. Офшоорын мөнгөө буруу юманд зарцуулж байна даа.
Хамгийн их уншсан