Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгодог гала тоглолтын орлогоо малчдад хандивлана


Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшиг зовлонд хэн ч бэлэн байдаггүй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад тусалж, нэг ч гэсэн малыг онд мэнд оруулах сэтгэл өвөрлөн МУЗН-тэй хамтран хандивын тогтлолт зохион байгуулахаар зэхэж байна. Энэ сарын 20 буюу ирэх лхагва гарагт ганцхан удаа тоглох  “Сонгодог гала тоглолт”-ын бүх орлогоо өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт буй сумдын малчдад хандивлах  гэнэ.

Улсын хэмжээнд хэд хэдэн удаа их хэмжээний цас орж, бүх нутгаар цасан бүрхүүл тогтсон. 12 аймгийн 100 орчим суманд цасны зузаан 40 см хүрч, зудын хэмжээнд очоод байна. Тиймээс театрын уран бүтээлчид малчидад туслах аянаа ийн эхлүүлж бусад аж ахуй нэгж, албан байгууллагыг уриалж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан