Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп бурхантай сайн харилцаатай гэнэ


АНУ-ын Цагаан ордны тэргүүний суудалд өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп CNN телевизэд өгсөн ярилцлагадаа өөрийнхөө өнгөрсөн амьдралын тухай ярьж одоо л би амьдралын хэвийн зөв хэлбэрт орж байгаа юм гэжээ.
“Би огт өөр, өнөөдөр хүмүүсийн биеэ авч явдгаас шал ондооноор амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд л би хэвийн зөв амьдрахыг хичээж , ингэж ч чадаж байгаа. Би бурхантай маш сайн харилцаатай” гэж мэдэгджээ.
АНУ-ын барилгын том компанийг эзэмшихийн зэрэгцээ дэлхийн зочид буудлууд, казиногийн сүлжээний эзэн 69 настай Дональд Трамп 2016 оны  арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр сунгаанд өрсөлдөж байгаа юм.

0 Сэтгэгдэл
тиймээ бурхан ч гэсэн чамайг авьяаслаг удирдагч гэсэн шүү.
Хамгийн их уншсан