Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ ”Ипотекийн зээлийн 8 хувийн хүүгийн тухай” ярьж эхэллээ


Одоо Төрийн ордон эхлээд байгаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал нь үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон заалтаас үүдээд банкны зээлийн найман хувийн хүүг зогсоогоод байгаа асуудал.

Энэ тухай хэлэлцсэн  Хууль зүйн байнгын хороо  энэ төслийг  анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарсныг Р.Гончигдорж гишүүн танилцуулга хийх үеэрээ тодотгосон байна.

 Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталчихвал ипотекийн зээлийн хүүг найман хувь болгож цаашдаа таван хувь ч болгож болно гэж Монгол банкны удирдлага мэдэгдээд байгаа юм.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан