Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлгийн боолчлолд байсан бүсгүй 110 эрд хүчиндүүлж байснаа дэлгэлээ

Британийн иргэн Меган Стефанс өөрийн хүүхэд нас хэрхэн аймшигтай өнгөрснөө, хүний наймаа гэж ямар аймаар зүйл байдгийг дэлхий дахинд, олон нийтэд мэдүүлэхийн тулд өөрийнхөө тухай гашуун үнэнийг The Daily Mail сонинд илэн далангүй ярьсан байна.

Меган 14 настай байхдаа ээжийнхээ хамт Грект амрахаар явж. Ээж нь архины хамааралтай байсан болохоор тэд амралтын газрын нэгэн баарны эзэн Жак нэртэй албани залуутай танилцаж. 22 настай залуутай Меган дотносч бүхий л цагаа хамт өнгөрөөх болсон гэнэ.

Ээж нь ч үүнд нэг их дургүйцсэнгүй, харин ч түүнийг тэр залуутай тэнд үлдэхийг зөвшөөрөөд өөрөө Британи руугаа буцсан байна. Ингээд залуу хосууд цагийг зугаатай өнгөрүүлж байтал нэг өдөр Жак ээж минь хорт хавдар туссан болохоор мөнгө хэрэгтэй байна гээд мөнгө олох гэж Меганыг баарандаа нүцгэлэн стриптиз бүжиглүүлэх болжээ. 

Сүүлдээ Жакийн зан хувирч британи эр Леон гэгчид Меганыг худалдаж орхисон байна. Тэр нь бүсгүйг ердөө л ганц ор, дүрс бичлэгийн камертай өрөөнд авааачихад л Меган өнөөх хайртай залуугийнхаа төлөө мөнгө олох хэрэгсэл болж байгаагаа ойлгосон байна.

Хамгийн эхлээд ирсэн нэгэн түүнийг хүчиндээд 50 евро шидэхэд хайртай Жакаасаа өөрийг нь хамгаалахыг гуйсан ч цаадах нь ийм байдлаар мөнгө олж цаашдаа сайхан амьдарна гэсэн утгатай зүйл хэлсэн гэнэ. Сүүлдээ бүр үгнээс нь гажвал зоддог болж.

Бүсгүй ч зодуулж нүдүүлээд байхаас гээд хүссэнээр нь байж, өдөртөө дунджаар 10 эрд үйлчилдэг болсон гэнэ. Орой бүр тэрээр хэдийгээр өөрт нь хэчнээн аймшигтай байсан ч Жакад өдөр болсон бүхнийг тайлагнаж, бас түүнийг хайрлаж жаргаах ёстой байлаа.

Нэг удаа тэрээр жирэмсэн болсон тухайгаа Жакад хэлтэл “хайрт” нь шууд л хөл, гэдэс рүү нь цохиж ургийг нь гаргахыг оролдож. Ийнхүү тэрээр 14 насандаа анх удаа жирэмслэж, хүүхдээ алдсан байна.

Үнэхээр хүчин мөхөс бүсгүй Жак, түүний  нөхдийн эсрэг юу ч хийж чадахгүй байлаа. Дараа нь түүнийг Италид аваачихад гудамжинд биеэ үнэлж байгаад сүүлдээ эмсийн хүрээлэнд очсон байна. Энд нэг эр хүнтэй 5 минут секс хийхэд тэр 20 еврогийн хөлс авч байжээ. Нэг шөнө заримдаа 50 эртэй унтдаг, нэг удаа бүр 22 цагийн туршид 110 эр түүнийг эдэлж байсан гэж Меган ярьсан байна.
Ингээд хар бараан өдрүүд өнгөрсөөр байтал эмсийн хүрээлэнгийн эзэн түүнийг бас л дамжуулан худалдсан гэнэ.

Бүсгүй 20 насандаа амиа хорлохыг завдсан ч энэ нь бүтээгүй байна. Гэтэл бас гай дайрч бэлгэвчгүй хавьтлаас болон тэрээр тэмбүү өвчин олоод эмчлүүлсэн гэнэ.

Ингээд 2010 онд Меган арай гэж тэр аймшгаас зугтааж гарсан гэдгээ ярьжээ. Тэрээр сонинд хүний наймааны сүлжээ, бэлгийн боолчлол зэргийн тухай олон зүйлийг нуулгүй илэн далангүй тодорхой яриад гагцхүү өнөө хүртэл хуучин эзэд нь олчих вий хэмээн айж явдгаас оршин суугаа газраа хэлж, нүүр царайгаа ил гаргахыг хүсээгүй гэнэ. Хэрэв ингэвэл тэд өөрийг нь, гэр бүлийг нь шууд ална гэдгийг ч хэлсэн байна.

Эцэст нь Меган бүсгүй охид эмэгтэйчүүдийг ямагт болгоомжтой байж, эрчүүдэд, ялангуяа танихгүй эрчүүдэд хэзээ бүү итгэж бай хэмээн захьжээ.
Өнөөдөр Меган 25 настай, нөхөртэйгөө хамт анхны хүүхдээ хүлээн бусдын л адил амьдарч байгаа гэсэн байна хэмээн depo.ua сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
108, 109, 110 гээд тоолоод сууж байсиймуу
jinhene hudagtai suuj dee hehe
Хамгийн их уншсан