Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цахим картаа гээсэн оюутнуудад 22-ноос дахин олгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өнгөрсөн оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/11 тоот тогтоолоор батлагдсан их, дээд сургууль, коллежуудын оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмын 3.1.6-д заасны дагуу “Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нэн даруй олгосон байгууллагадаа мэдэгдэж үрэгдүүлсэн картаа бүртгэлээс хасуулж, дахин нэг удаа шинээр авах эрхтэй байгаа. Тэгвэл  “Цахим төлбөрийн карт”-аа үрэгдүүлсэн оюутнууд энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дахин нэг удаа авах боломжтой болж байна. Ингэхдээ “gmic.mn” гэсэн хаягаар өөрийн регистрийн дугаараа ашиглан орж гээсэн картаа хаалгах хүсэлтээ илгээж мөнгө тушаасан баримтаа хавсаргаж явуулах ёстой аж. Харин цахим төлбөрийн картаа Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 58 дугаар цонхон дээрээс авах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан