Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нөөц баялаг хүрэлцэхгүйгээс Хятад нийслэлийнхээ хүн амыг хязгаарлана


Хятадын нийслэл энэ асар том хотын олон сая хүний амьдралын хэрэгцээг хангах нөөц баялаг дутагдалтайгаас болоод Бээжин хотын хүн амыг  2020 он гэхэд 23 саяас хэтрүүлэхгүй хязгаарлахаар төлөвлөж байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ. 

Хятадын нийслэлийн эдийн засаг, тээвэр, нийгмийн хэрэгцээний талаар гаргасан дүгнэлтийг Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн хурал болон Хотын зөвлөлийн улс төрийн зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцээд ийм шийдвэр гаргажээ. Энд дурдсан мэдээлэл дотор хамгийн хэцүү зүйл нь энэ том хотын усан хангамжийн асуудал гэж онцолсон байна.

“Ирэх таван жил гэхэд Бээжин хотын төвийн оршин суугчдыг  захаад нь нүүлгэх ажил үргэлжилнэ. Ийм байдлаар хотын төвийн байнгын оршин суугчдын тоог 2014 оныхоос 15 хувиар бууруулна” гэж Бээжин хотын дарга Ван Аньшунь хэлжээ.
Хотын дарга бас хотын төвийн нийтийн тээврийн ачааллыг бууруулах зорилгоор энэ хугацаанд 300 том компанийг хотоос гаргах гэж байгаагаа ч хэлсэн байна. “2017 он гэхэд хотын харьяаны зарим байгууллагуудыг ч гэсэн хотын төвөөс гаргаж хот орчмын Тунжоу дүүрэгт шилжүүлнэ” гэжээ.

2015 оны эцэст 21,7 сая хүнтэй байсан Бээжин хотын хүн ам, хотын эрх баригчдын тооцоогоор бол 2016 оны эцэс гэхэд 22 саяас давах юм байна.

0 Сэтгэгдэл
manaih lingemeer yum
Хамгийн их уншсан