Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис хааны амьдралын найман зарчим: Харгис, гэхдээ шударга

Чингис хаан шиг алдар цуу нь түгсэн хүн энэ ертөнцөд өөр  хаана билээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол Чингис хаан манай гаригийн хоёрдахь мянганы хамгийн аугаа,, бас нөлөө бүхий хүн гэж ostrnum.com бичжээ.

Ухаант удирдагч, аймшигггүй дайчин, хайр найр, энэрэлгүй дайсан гээд энэ хүнд ямар нэр цол өгч болох билээ.
Тэрээр амьдралынхаа туршид морин дэл дээр дайтан явж “замын дунд бүү саат, ямагт түрүүлж цохь” гэсэн зарчим баримталж ирж. Тухайн үеийн морьт дайчид бүгд л ингэж байж.
Энэчлэн Чингис хааны амьдралдаа мөрддөг байсан найман чухал зарчмыг танилцуулж байна.

1.    Би бол бурхны гэсгээл. Хэрэв та нар үхлийн ялтай бол бурхан гэсгээлээ надаар дамжуулан илгээлээ.
 
2.    Ямар ч үгийг хаана ч давтан хэлж болно, гэхдээ үүнд хэзээ ч найдаж болохгүй. Хэл бол миний дайсан. Олон хүн бодохгүй чалчдаг, эцэст нь юу ч бүтээлгүй өнгөрдөг.

3.    Айвал бүү хий, хийвэл бүү ай, хийхгүй бол үхнэ.
Чингис хаан юунаас ч айлгүй аливааг эцсийг нь хүртэл явдаг байж. Айдас дунд амьдрах хэрэггүй.

4.    Шинэ газар орон эзэлж, шинэ хүмүүстэй танилцан аян замд явах шиг үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Чингис хаан тухайн цагтаа олон орон улсыг эзэлж, харгислал үйлдэж байсан ч тэр бол аялагч байлаа. Энэ бүхний үрээр тэр ухаанаа тэлж байсан нь гарцаагүй.

5.    Цөөврүүдийн тэргүүн байснаас чононуудын дунд явсан нь дээр. Эр зоригтой чононуудын дунд байх уу, хулчгар цөөврүүдийн сүрэгт байх уу гэсэн сонголт чамд ямагт байдаг.

6.    Согтуу хүн ямагт маргалдаж, нэг нэгнээ алж муу зүйл хийдэг. Архи дарс хүний мэдлэг, соёл бүхнийг үгүй хийдэг. Хорт зуршил нь чиний эцсийн зорилгыг мартуулна. Өөрөө өөрийгөө боол болгох гэж бүү зүтгэ.

7.    Морин дэл дээр давхиж, хүмүүстэй уулзан, тэдний эцэс төгсгөлгүй урсгалд орж өргөн их талыг туулж явах шиг сайхан юм хаа байхав. Гэхдээ би энэ их урсгалын хаана нь явна гэдгээ үргэлж бод.
Ер нь хүн эрт орой хэзээ боловч амьдралаа эргэн харж эрэгцүүлдэг. Яагаад гэвэл хүн бүх үхдэг болохоор тэр. Хүн бүр л айх зүйлгүй, гэгээн сайхан амьдрах тэр арлыг эрдэг. Өөрийнхөө тэр орон зайг олсон хүн аз жаргалтай амьдарна.

8.    Энгийн цагт эгэл ардын дунд номхон тугал мэт байж, хатгалдах тулааны үед өлсөн бүргэд, харцага шиг хайр найргүй бай.
Энэ бол дайны үед ч, энгийн цагт ч хүн бүрийн мөрдөх зарчим. Өөртөө итгэлтэй байж,аажмаар урагшил. Шүүмжлэл, доромжлолыг бүү анхаар. Гагц өөрийн зорилгодоо үнэнч бай хэмээн Украины укроп.org сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл
Dogshin burhad gesgeedeg emegtei burhad orshoodog
Haha jinken sh****hiig utgaar ni uzuulj bshd
Уулзаж байсан юм шиг л ***** юм оо
гитлер чингис 2 адилдаа
гадны хэвлэлд л ингээд бичичхсэн байна гэсэн юм биш үү. Яадаг юм. Чингис ингэж хэлсэн ч юм уу, үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй юм чинь.
Манай гараг гэх нь зөв шүү.
Ийм баримтгүй тэнэг юм оруулахаа болиоч хэзээ Чингис хаан ингээд хэлцэн юм ***** гар вэ. Ямар ч ном зохиол эх сурвалж дээр ийм юм байхгүй шүү. Манай энэ сайтуудад ажилладаг гарууд ямар ч мэдлэг байхгүй дандаа баримтгүй мэдээлэл гүжирдэж оруулдагаа болимоор юм
гадны хэвлэлд л ингээд бичичхсэн байна гэсэн юм биш үү. Яадаг юм. Чингис ингэж хэлсэн ч юм уу, үгүй ч юм уу хэн ч мэдэхгүй юм чинь.
Тэнэгтээрээ тэр үед дэлхий 7 тэрбум хүнтэй байлаа юу юу ч мэдэхгүй байж юун сэтгэгдэл бичих дуртай ац вэ
Delhiin doloon terbum huniig zahirch yavj baisan Haan shuu? Mongolchuud bid morgom uu? shutem uu?
Тэнэгтээрээ тэр үед дэлхий 7 тэрбум хүнтэй байлаа юу юу ч мэдэхгүй байж юун сэтгэгдэл бичих дуртай ац вэ
Mongolchuud CHingis haanaa muulj bolohgui shuu dee?
Худлаа, санаанаасаа зохиогоод л
их эзэн хааны дайн харгислал биш даяарчлал сургаал бол тушаал агуу хууль цаазын оноолт сургамж сургаал санамж байж шүү
Хамгийн их уншсан