Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хувцас шинээр өмсөх, эсгэхэд сайн

Өнөөдөр 2016 оны нэгдүгээр сарын 27, Лхагва гараг . Билгийн тооллын Өвлийн адаг шарагчин үхэр сарын  18. Шар бич өдөр

Энэ  өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, төмөр, шаврыг цутгах, чимэг зүүх, залбирал үйлдэх, хэв сийлэх, мал адгуус муулах үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн.

Хиншүү хярвас гаргах, найрамдах, бэрийн үйл, хатуу үйл, үхээрийн үйлд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Замд гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу.

 Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан