Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

759 зээлдэгчид ИПОТЕКИЙН 47.2 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийджээ

УИХ-аас энэ сарын 19-ний өдөр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш арилжааны долоон банк нийт 759 зээлдэгчид 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

Энэ бол зээл өгөх шийдвэр нь гарсан ч холбогдох хуулийн үйлчлэл зогссоноос үүдэж зээлээ авч чадаагүй байсан иргэд юм. Үүнээс зургаан банк 110 зээлдэгчид 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгосон тухай өчигдөр Монголбанкнаас мэдээлэл гаргасан байна.

2015 оны арванхоёрдугаар сард 843 зээлдэгчид ипотекийн зээл олгосноор зээлийн үлдэгдэл 3433.0 тэрбум төгрөг болжээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 71.3 хувь 16-20 жил, 17.2 хувь нь 11-15 жил, 9.6 хувь нь 6-10 жил, 1.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай байгаа аж.

Харин хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн хувь өнгөрсөн оны арванхоёр­ду­гаар сарын байдлаар 1.9 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байгаа тоон мэдээ гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан