Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУХМ Х.Бямбабаатар зургадугаар байрт шалгарчээ


Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй “Рио-2016” олимпын эрх олгох буудлагын тэмцээний эрэгтэйчүүдийн 50 метрийн дасгалд Олон улсын хэмжээний мастер Х.Бямбабаатар зургадугаар байрт шалгарлаа. Хэвтээгээс 60 сум буудсан эл дасгалд нийт 41 тамирчин өрсөлдсөнөөс БНСУ-ын буудагч Ким Жон Хён 206.3 оноогоор тэргүүлсэн бол Тайландын тамирчин Веа Ари 206.1 оноогоор аман хүзүүдэж Риог зорих эрх өвөрлөжээ.
Манай мэргэн буучдын хувьд ОУХМ Х.Бямбабаатар финалд 120.2 оноогоор зургадугаар байр, ОУХМ Н.Баяраа 15 дугаар байр, ОУХМ Б.Бишрэл 23 дугаар байрт тус тус эрэмблэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан