Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гариг дээрх ядуурлын тухай аймшигт 10 баримт

Энэ  2016 он гарахад нэг сонин мэдээлэл гарсан нь манай гариг дээр  дундаж давхаргынхан цөөрч байна гэсэн мэдээлэл түглээ. Хэргийн учир нь тэдний нэг хэсэг нь баячуулын эгнээнд элсч байхад нөгөө зарим нь ядуучуудын эгнээ рүү гулсан орж байгаа гэнэ. Ер нь амжиргааны тэгш бус байдал руу дэлхий даяараа орж байна  гэсэн үг.

Дэлхийн хамгийн баян 62 хүн манай гаригийн 3,6 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэх хөрөнгийг эзэмшиж байна. Гэхдээ энэ 3,6 тэрбум хүний орлого, эд хөрөнгө нэг их наяд доллар болж багассан байхад өнөөх 62 хүний хөрөнгө хоёр дахин өсч 1,76 тэрбум  доллар болсон байна.
Ийм байдлаар манай дэлхийн хөгжиж байгаа бүс нутгийн хүн амын тавны нэг болох 1,22 тэрбум хүн өдөрт арай гэж 1,25 доллараар өл залгаж байгаа бол 20,4 тэрбум хүн нь өдөрт дөнгөж 2 доллараар амь зууж байна.
Дэлхийн тэргүүлэгч гүрэн АНУ-д гэхэд л өнөөдөр 46 сая хүн ядуугийн тоонд орж байна. Гэхдээ энэ бол африкийн юм уу, азийн буурай орнуудын ядуусаас арай өөр үзүүлэлт. Америкт жилд нэг хүнд 11240 доллар юм уу, дөрвөн хүнтэй нэг айлд 23550 доллар ногдож байвал ядууд тооцож байна.
Тэгээд бод доо, өдөрт 1,25 доллараар гол зогоож байгаа хүнд жилийн 11,2 мянган доллар өгвөл ямар вэ.
Ядуурал гэдгийг зөвхөн мөнгөн орлогоор тооцох юм бол ийм. Гэтэл ядуурлыг дагаад ямар ямар гамшиг нүүрлэж болох вэ. Амьдрал, хөдөлмөрийн нөхцөл, мэдлэг боловсрол, эрүүл мэнд, өвчин эмгэг, эрчим хүч, усан хангамж гээд олон асуудал доошлох хэмжүүр лүүгээ явна.

1.Дэлхийн хүн амын 80 хувь нь өдөрт 10 хүрэхгүй долларын орлоготой байна.

Манай гаригийн нийт долоон тэрбум хүний 80 хувь болох 5,6 тэрбум хүн өдөрт 10 хүрэхгүй ам.доллараар амь зогоож байна.

2. Есөн хүний нэг нь цэвэр аюулгүй усаар гачигдаж байна

Буяны Charity: water байгууллагын төлөөлөгчийн тооцоогоор 800 сая хүн ундны цэвэр ус дутагдалтайгаас болоод хумхаа, чичрэг, балнад зэрэг халдварт өвчинд нэрвэгдэж байна. Эдний олонхи нь ар гэрээ тэжээхийн тулд, цэвэр ус олохын тулд өдөрт хэдэн цагаар хүнд хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүд байгаа юм.

3. Хумхаагаар өвчилж нас барагсдын 90 хувь нь африкт байгаа бол эдний 80 хувь нь хүүхэд байна

Хумаагийн төрөл бүрийн эм бэлдмэл байдаг ч хэрэгтэй газраа хүрч чадахгүй, үнэн хэрэгтээ үүнийг авах чадал боломж тэр хүмүүст байхгүй байгаа юм. Гэтэл хумхаа нь ундны ус хамгийн дутагдалтай халуун бүсийн орнуудад байдаг болохоор эндхийн шумуул үүнийг тараах гол тээвэрлэгч болдог. ЮНИСЕФ-ийн судалгаагаар жил бүр хумхаагаар 300-500 сая хүн халдварлаж байна.
 
4. АНУ-д долоон хүний нэг нь ядуугийн тоонд орж байна.

Ядуурал гэдэг зөвхөн Африкт ч байдаг зүйл биш. Америкийн нийт иргэдийн долооны нэг нь ядуу байж зөвхөн хүнсний тасалбараар амьдарч байна. Ийм болохоор тэд нийгмийн амьдралд тэр бүрий идэвхтэй оролцож, эрүүл мэнд, нийгмийн төрөл бүрийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа юм.

5.Манай гаригийн бүх хүнийг бүгдийг суурь боловсролтой болгохын тулд зургаан тэрбум доллар хэрэгтэй

Манай дэлхийн бүх хүний 17 хувь нь бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, эдний гуравны хоёр нь  эмэгтэйчүүд байна. Гэтэл бэлэн хувцасны Zara брэнд эзэмшигчийн 2012 оны жилийн орлого гэхэд л 3,23 тэрбум доллар байжээ. Энэ бол энэ компанийн хоёр жилийн орлогоор л дэлхийн бүх хүнийг бичиг үсэгтэй болгож болно гэсэн үг.

6. Жил бүр 10 сая хүүхэд таван нас хүрч чадалгүй нас барж байна

Хүүхэд хэрэв таван нас хүртлээ эрүүл байж чадвал насанд хүрэх магадлал өндөр гэж Эрүүл мэндийнхэн баталдаг. Гэтэл харамсалтай нь дэлхий дээр төрсөн 10 сая хүүхэд таван нас хүрч чадалгүй энэ хорвоог орхиж байна гэсэн тоо бий. Үүнд өвчин эмгэгээс гадна амин дэм, хоол тэжээлийн дутагдал гээд олон зүйл нөлөөлж байгаа. Мөн л Афганистан, Мали, Сомали гээд африкийн орнууд тэргүүлж байна.

7. Дэлхийн хүн амын гуравны нэг нь гэрэл цахилгаангүй амьдарч байна

Гэрэл цахилгаан бол хүний амьдралын хамгийн наад захын хэрэглээ. Цахилгаан хэд гурван минутаар тасрахад л ямар байдаг билээ дээ. Цахилгаан гэдэг зөвхөн гэрэл биш ахуйн бүх хэрэглээ үүгээр хэмжигдэнэ. Хоол хүнс хадгалахаас эхлээд бэлтгэх хийх, эмнэлэгийн үйлчилгээ, мэдээлэл хүлээн авах, боловсрол гээд....

8.  Дэлхийн хамгийн баян 62 хүний хөрөнгө 3,58 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэнэ


3,5 тэрбум хүн гэдэг бол манай дэлхийн нийт хүний тэн  хагас. Гэтэл энэ олон хүний хөрөнгөтэй тэнцэх хөрөнгийг ердөө 62 хүн эзэмшиж байна гэдэг бол баян ядуугийн ялгаа, тэгш бус байдлын илэрхийлэл гэхээс өөр юу гэхэв. Буяны “Оксфэм” байгууллага саяхан бас нэг тоо гаргасан нь дэлхийн хүн амын нэг хувь нь манай гаригийн нийт баялгийн тал болох 110 их наяд долларыг эзэмшдэг гэсэн байна.

9. Дэлхийн бүх хүүхдийн яг тал нь ядуу амьдарч байна

Ядууралд хамгийн их өртдөг хүмүүс бол хүүхэд эмэгтэйчүүд. Дээр нь хаана хамгийн ядуу байна тэнд хамгийн олон хүүхэд төрж байгаа. Өмнө дурдсан чичрэг, хумхаа зэрэг халдварт өвчнөөр өдөр бүр 19 мянга орчим хүүхад нас барж байна. ХДХВ-ийн халдвартай төрж байгаа хүүхдийн 88 хувь нь хар Африкт төрж байна.

10. Ядуурлын хамгийн аймшигтай дагуул нь өлсгөлөн, хоол хүнсний дутагдал.

НҮБ-ын  бэлтгэсэн илтгэлд дурдсанаар манай дэлхий дээр 805 сая буюу есөн хүний нэг нь өлөн зэлмүүр амьдарч байна. Өлсгөлөнгөөс болж нас барж байгаа хүний тоо ХДХВ-ийн халдвараар нас барж байгаа хүний тооноос ч давж байна.
Африк тивийн Сахарын цөлөөс урагш нутагт дөрвөн хүний нэг нь өлсгөлөнгийн байдалд байгаа бол хүн ам хамгийн шигүү Ази тивд 520 гаруй сая хүн өлсч байна.

Гэхдээ НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн байгууллага ФАО-гийн гаргасан судалгаагаар 1990-ээд оноос хойш өлсгөлөн амьдарч байгаа хүний тоо 200 саяар цөөрсөн гэж байгаа юм.
Өнөөдөр Бүгд найрамдах Конго улсын хүн амын 74, Браззавилын хүн амын 27, Кенийн 86, Зүүн Тиморын иргэдийн янз бүрийн бүсэд 29-86, Колумбад бас янз бүрийн бүсэд хүний нь 1-15 хувь нь туйлын ядуу амьдарч байна.

0 Сэтгэгдэл
Монгол улсын дампуурлыг 57%-тай явж байна гэж дэлхийн олон улсын байгууллага тооцоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байх юм. Таны төлөвлөгөө хэдэн хувьтай явж байгаа вэ?, ноён Ерөнхийлөгч өө, ноён Ерөнхий Сайд аа, ноён хотын дарга аа, Ер нь та нар дампууруулах бодлоготой байгаам биш биз дээ.
Бид эх дэлхийгээ хайрлая гээд л яриад байхаас биш эх дэлхийн тухай, энэ олон хүмүүс улсууд, экологийн сүйрлийн тухай бодит тэмцэл хийдэггүй нь ядуурлын туйлыг амсаж зовлон үзээгүйг харуулж байгаа. Бид хөгжихгүй байгаа нь тэгж мэдэрч зүтгэж чадахгүй байгаа маань биеийн зовлонд суурилсан сэтгэлийн зовлонг хамтад нь мэдрээгүйд байгаа ч юм шигээ. Муу амлаж байгаа юм биш л дээ. Сайн заяанд Монгол улсдаа эргэн төрөхийн тулд дор бүрнээ хичээх шаардлагатай шүү бид. Бодитоор л хичээмээр байгаа юм. Ядаж уснаасаа бусдад илгээх ч юм уу.
Монгол ядуурлын тоонд орж байгаа.
Хамгийн их уншсан