Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Баярсайхан: Илбэ гудамжны шоу биш

Э.ГАНЦЭЦЭГ

Циркийн урлаг, тэр дундаа илбийн урлагт 25 жил зүтгэж яваа Олон улсын илбэчдийн холбооны гишүүн, Монголын илбэчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Баярсайхантай ярилцлаа.

-Илбийн урлагт амьд­ралынхаа 20 гаруй жилийг зарцуулсан хүнд ярих зүйл их байх нь мэдээж. Хоёулаа ярилцлагаа таныг илбийн ертөнцөд хөл тавьснаас тань эхлэх үү?
-Би чинь ажлын шаардлагаар илбэ сурсан хүн шүү дээ. Илбэчин Ц.Алтанхуяг бид хоёр найзууд байлаа. Хуягаа ахыг тэнгэрт хальсны дараатүүнд зориулж “Утга зохиол урлаг” сонинд “Дуусаагүй дурсамж” нэртэй дурсамж нийтлэлээрээ циркийнхнийг шүүмжилж, нэлээд чанга дуугарсны минь төлөө циркийн удирдлага, намын үүргийнхэн нэлээд эгдүүцэн хүлээж авсан удаатай. Тэр нийтлэлийг Хуягаа ахын аав, миний багш үзсэн байдаг юм. Тухайн үед багш дээр олон ч хүн сүү, хадагтай шавилахаар очсон ч тэр олон хүнээс намайг тоож шавиа болгосон. Хожим асуухад, “хүн нь зөв, хүүгийн минь төлөө, бодит үнэний төлөө дуугарч чадсан болохоор чамайг түлхэж чадаагүй” гэж билээ. Цэнд-Аюуш багшид маань надаас гадна Даваахүү, Чулуунцэцэг гээд багшийн минь шавь нар бий. Харамсалтай нь, багшийг өөд болсноос хойш илбийн урлаг төдийлэн хөгжсөнгүй. Улс орны хөгжил, чадавхи, хүн амын тоо зэргээс шалтгаалж байх шиг.

-Тухайн улсын циркийн хөгжлөөр улс орны хөгжил то­дорхойлогддог гэдэг. Мон­голын илбийн урлаг аль хэр хөгжиж байна гэж үздэг вэ?
-Олон улсын түвшнээс их хойно яваа. Байшин алга болгох хэмжээнд хүртлээ хөгжсөн байна шүү дээ. Тайванийн томоохон их дэлгүүрийн нээлтэд оролцож, Тайванийн илбэчинтэй хамтарч тоглож байлаа. Бид хоёрын үзүүлбэр бараг л ижил. Гэтэл яг адил нөхцөлд, яг адилхан үзүүлбэр үзүүлэхэд тэр нөхөр мянган ам.доллар, харин бид түүнээс хоёр дахин бага хөлс авсан. Тайванийн илбэчид нэг тоглолтод 1000 ам.доллар авч байхад бид 1000-аас ч багийг авдаг байлаа. Гадны оронд урлагийг үнэлэх үнэлэмж өндөр. 10-аад трюк буюу нэг илбийн үзүүлбэр 12 минут орчим үргэлжилдэг. Биднийг үнэлж чадвал энэ хугацаанд гайхалтай үзүүлбэр үзүүлэх боломж бий. Илбэчид ч гэлтгүй урлагийнхныг үнэлэх үнэлэмж манайд муу. Ер нь урлагийнхан их сайн менежменттэй байх хэрэгтэй.

-Илбэ бол ид шид, заль мэх гэх нь бий. Ер нь, илбийн урлаг гэдгийг та юу гэж тодорхойлох вэ?
-Илбэ бол ид шид биш. Илбэ бол циркийн урлагийн нэг төрөл, жанр. Илбэ бол урлаг. Хүмүүсийг хөгжөөх, баясгах гээд жүжигчнээс асар их ур чадвар шаарддаг тоглолт. Түүнчлэн, илбэ бол шинжлэх ухаан. Учир нь, шинжлэх ухааны олон салбартай холбогддог. Зөвхөн гудамжинд хэдэн хөзөр эргүүлээд шоу үзүүлдэг бус. Илбэчин хүн ганц трюк үзүүлэхийн тулд бодно, бясалгана, зурна, дүрсэлнэ. Тэр бүү хэл, сонин содон үзүүлбэр үзүүлэхийн тулд химич, физикч, зураач, математикч, мужаан, зохион бүтээгч, дархан болно. Уйгагүй хөдөлмөрийн үр дүнд илбэчин болдог. Нэг трюк гаргахын тулд нэг үйлдлийг 100-гаас дээш удаа давтана. Этюд, фанатоми, сатир гээд жүжиглэхүйн урлагийг эзэшихийг илбэчин хүнээс шаарддаг. Илбэ гу­дамж­ны шоу биш. Дэндүү баруунхныг дуурайж, гудамж­ны шоу болгож байгаа нь харамсалтай. Гарын уран хөдөл­гөөнөөр хөзөртэй но­цол­­доно гэдэг хөдөлмөр шүү.

-Ингэхэд та урын сандаа хэчнээн трюктэй болов. Таны нэрийн хуудас болсон илбэ тань юу вэ?
-“Дээрээс нь ч тоолсон, дороос нь ч тоолсон би 100 трюктэй хүн” гэж илбэчин Ц.Алтанхуяг аархаж билээ. Надад 100 гаран юм бий. Найман цагираг салгаж, нийлүүлдэг цагирагт үзүүлбэр, үзэгчийн оролцоотой хийгд­дэг энд, тэндээс нь мөнгө гаргаж ирээд үзэгчийн биендэх эд зүйлийг авч гайхшруулдаг “Бортогтой үзүүлбэр”, короны, сүлбэдэг гээд нэрийн хуудас гэж болох олон үзүүлбэр бий.Монголд надаас өөр энэ үзүүлбэрийг хийдэг хүн байхгүй.  Гадны оронд бол тоглогддог л доо. Үзэгчидтэйгээ хамтарч, хөгжилтэй марзан маягаар тоглодог болохоор энэ талын трюкүүдийг гайгүй сайн эзэмшсэн. Багшаас үлдсэн олон үзүүлбэр бий. Монголд том трюк тоглоход хэцүү. Хамаг хэрэглэгдэхүүнээ  аваад очиход үнэлэх үнэлгээ хэр билээ. Мянга сайн үзүүлбэртэй байлаа гээд үнэлэх үнэлэмж манайд үнэхээр муу.

-Гадны уралдаан, тэмцээнд хэр их оролцов?
-Шинзиний тэмцээнийг эс тооцвол, нэг их уралдаан, тэмцээнд орж явсангүй. Харин гадагшаа тоглолтоор их явдаг байлаа. Амьдралынхаа 70 хувийг хилийн чанадад өнгөрөөжээ. Сүүлийн үед гадагшаа явах дургүй болсон.

-Хамгийн олондоо хэчнээн үзэгчийн өмнө, хаана тоглож байв?
-Орост 2500 хүний өмнө. Тухайн үед биднийг аялан тоглолтоор очиход 2500 хүний суудалтай циркийн заал дүүрэн үзэгчтэй угтаж байлаа. Тэр их хүний алга ташилт гайхалтай байсан.

-Хүүхэд, залууст зо­риул­­сан илбийн сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Эцэг,эхчүүд хэр сонирхох юм?
-Эцэг, эхчүүдийн илбийн талаарх ойлголт муу. Заль мэх, хүний нүд хуурдаг гэх өнгөц ойлголттой байх нь олонтаа. 1995 оноос “Илбийн сургалт” явуулж эхэлсэн боловч цаг үеийн байдлаас хамаарч нэг хэсэг завсарлаж, саяхнаас дахин ажиллуулж байна. Сүүлийн үед “Street magic” буюу гудамжны хөзрийн үзүүлбэрийг их сонирхох болж. Сургалт сар гаруй үргэлжилж, гар хурууны хөдөлгөөнөөс эхлээд илбэчинд байвал зохих олон арга, техникийг заадаг. Төгсч байгаа хүүхдүүд нэг, нэг үзүүлбэртэй болно. Илбээр хичээллэснээр хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж, тэвчээртэй болдог. Хобби, мэргэшил болгоод явдаг хэсэг байхад карманы хэдэн үзүүлбэртэй болоод гар­даг ч хэсэг бий. Эцэг, эхчүү­дэд илбийн талаар зөв ойл­голт өгч, хүүхдэд сурлага бо­лоод хүмүүжлийн ахиц га­раад ирэхээр ойлголт нь өөрчлөгддөг.

-Олон улсын фес­ти­валь, уралдаан тэм­цээнд манайхаас ихэвч­лэн уран нугаралт, акробатчид оролцдог. Илбэчид оролц­дог уу?
-Холбоо сүлбээ муу учраас илбэчид тэр бүр гадны уралдаан, тэмцээнд оролцоод байдаггүй.  Тэгээд ч илбийн уралдаан, тэмцээн зохиогдох нь циркийн бусад жанруудаа бодвол ховор. Наадмуудад оролцьё гэхэд маш их мөнгө шаардагддаг. Тухайн улсын хийгээд уран бүтээлчийн хөрөнгө санхүүгээс ихээхэн хамаардаг. Циркчдийн олон улсын наадмаас харахад олон улсын циркчдийн аппарат, техник хэрэгсэл нүсэр юм байдаг. Ажиллаж байгаа баг хамт олон ч гэсэн олон хүний бүрэлдэхүүнтэй. Харин манайд эсрэгээрээ. Бид чинь өөрсдөө бүх юмаа хийнэ. Чемоданаа үүрээд наймаачин шиг л явна шүү дээ. Нэг наадамд оролцоно гэхэд л хэдэн мянган ам.доллар хэрэгтэй болно. Хувь уран бүтээлч ийм хэмжээний зардал гаргаж чадахгүй. Дээр нь илбийн хэрэглэгдэхүүн өртөг өндөртэй. Нэг хөзөр л гэхэд 20 мянгын үнэтэй. Хойч үеийнхэн маань оролцох байх.

-Танай холбоонд хэч­нээн илбэчин бүртгэлтэй байна вэ?
-2002 онд Шинзиньд “Олон улсын илбэчдийн наадам”-д оролцож, “Бүх Хятадын илбэчдийн хол­боо”-ны тэргүүлэгч Дао Үчитэй уулзахад “Монголын илбэчдийн холбоо гэж бий юу” хэмээн асууж байсан юм. Тэр үед л холбоо байгуулах санаа төрж, Монголын илбэчдийн холбоог байгуулж байлаа. 2000 онд Улсын цир­кийн уран сайхны зөв­лөл хуралдаж, гавьяат жү­жиг­­чин Х.Цэнд-Аюушийн нэрэмжит илбийн сургалт студи байгуулж, 30 гаруй хүүхэд шалгаруулснаас 10-аад хүүхэд үлдэж, тунасаар хоёр, гуравхан л хүүхэд үлдсэн. Тэр хүүхдүүд одоо гадаад, дотоодод илбээ үзүүлээд явж байна. Холбоонд бүртгэлтэй гэвэл тав, зургаан илбэчин бий. Мэргэжлийн хэмжээнд тоглоод явж байгаа нь хоёр, гурав байна.

2 Сэтгэгдэл
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
Өөрийгөө банкнаас суллана уу. Бага зардалтай шинэ ангилсан зээл. € 80 эхний 10 үйлчлүүлэгчдэд санал болгосон Зээлийн шинэ санаа олж авах барина уу: financiranju382@gmail.com
Хамгийн их уншсан