Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтуурал тодорхойлж байж бэлгэвч худалдаалдаг автомат


Лондонгийн Brass Monkey пабад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг амьсгалаар мэдэрч бэлгэвч худалдаалдаг автомат дэлхийд анх удаа байрлуулжээ. Автоматын тусгай төхөөрөмж рүү хүн үлээж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахад автомашин жолоодох хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд бэлгэвчээ өгдөг гэнэ.

Хүмүүсийг танилцуулдаг Match сайт ганц бие хүмүүсийн дунд судалгаа явуулсны эцэст ийм автомат байрлуулах санаачилга гаргасан байна. Судалгаанд оролцогсдын гуравны нэгээс илүү нь хэн нэгэнтэй анх удаа бэлгийн харьцаанд орохдоо согтууруулах ундаагаар зоригоо чангалж байгаагүй гэсэн хариулт өгсөн нь ийм алхам хийхэд хүргэжээ.

Харин энэ хүмүүсийн 52 хувь нь хэн нэгэнтэй танилцах, ойртохын тулд ядаж ганц хундага татаж зоригоо чангалахгүй бол амжихгүй гэж хариулсан байна. 38 хувь нь бол бүр зориг чангалаагүй бол хүний өмнө тайчиж чадахгүй гэсэн гэнэ.
Ер нь бэлгийн 10 харьцааны 4 нь зориг чангалсан үедээ л хийдэг гэсэн дүн гарчээ.

Бэлгэвч зардаг энэ автомат тухайн хүнийг “хэвийн”, “хэт согтуу”, “согтуу”, “халамцуу”, “хөнгөн согтолттой”, “бага зэрэг” гэсэн хэмжүүрээр үнэлэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан